Шадар сайд С.Амарсайхан Дорнод аймгийн Онцгой байдлын хэлтэс, Стандарт хэмжил зүйн хэлтэст ажиллалаа Шадар сайд С.Амарсайхан Дорнод аймгийн Онцгой байдлын хэлтэс, Стандарт хэмжил зүйн хэлтэст ажиллалаа
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Шадар сайд С.Амарсайхан Дорнод аймгийн Онцгой байдлын хэлтэс, Стандарт хэмжил зүйн хэлтэст ажиллалаа

2023 оны 2 сарын 13

Arslan.mn

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Зүүн бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги болон Стандарт, хэмжил зүйн хэлтэст тус тус ажиллалаа.

Энэ үеэр Аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга М.Бадамсүрэн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийг шинэ байртай болгох саналыг уламжиллаа.

Arslan.mn

Мөн тал хээрийн түймрийн эрсдэл өндөртэй зүүн аймгуудад Зүүн бүсийн төв Дорнод аймгийн Онгой байдлын газрын аврах ангийнхан үүрэг гүйцэтгэдэг. Шадар сайдын зүгээс онцгой байдлын байгууллагын аврагч, гал сөнөөгч нарын хувцас, хэрэглэлийг сайжруулахад онцгойлон анхаарч ажиллаж байгаагаа алба хаагчдад хэлсэн юм.

Тус аймгийн стандарт хэмжил зүйн хэлтэс нь өнгөрсөн оны 12 дугаар сард стандартад нийцсэн шинэ лабораторийн барилгаа ашиглалтад оруулсан байна. Монгол Улсын Шадар сайдын төсвийн хөрөнгөөс 2.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар ашиглалтад оруулсан тус барилга нь зүүн гурван аймагтаа байхгүй томоохон лабораторийн барилга юм. 

Arslan.mn

Дорнод аймаг нь бусад аймгуудаас хүнсний үйлдвэржилт их байдагаас лабораторийн шинжилгээ хийх нөхцөл шаардлага илүү. Гэтэл лабораторийн мэргэшсэн ажилтан дутмаг, цалин бага байгаа нь тулгамдсан асуудал болоод байгааг хэлтэсийн дарга Н.Энхболд хэллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644750
0 эможи

keyboard_arrow_up