ҮЙЛ ЯВДАЛ: “Бид ориловч, төр дүлий!” сэдвээр Хүүхдийн мөнгөө авч чадаагүй ээжүүдийн төлөөллөөс мэдээлэл хийнэ ҮЙЛ ЯВДАЛ: “Бид ориловч, төр дүлий!” сэдвээр Хүүхдийн мөнгөө авч чадаагүй ээжүүдийн төлөөллөөс мэдээлэл хийнэ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ҮЙЛ ЯВДАЛ: “Бид ориловч, төр дүлий!” сэдвээр Хүүхдийн мөнгөө авч чадаагүй ээжүүдийн төлөөллөөс мэдээлэл хийнэ

2023 оны 2 сарын 09

“Сити тауэр”-т

09:00 цагт “Тогтвортой хөгжлийн төлөө” сэтгүүлчдийн клубээс “Үнэт цаасны зах зээл ба боломж” сэдвээр “Өлзий энд ко Капитал” ХХК-ийн захирал Б.Өлзийбаяртай хийх уулзалт зохион байгуулна.

МУИС-ийн Номын сангийн 502 тоотод

10:00 цагт “Рамсей-120” эрдэм шинжилгээний семинар болно. МУИС, ШУА, ШУТИС, Монголбанк хамтран Английн сод математикч, эдийн засагч, философич Фрэнк Рамсейн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан Эрдэм шинжилгээний семинарыг зохион байгуулж байна.

Үндэсний мэдээллийн төвд

11:30 цагт “Бид ориловч, төр дүлий!” сэдвээр Хүүхдийн мөнгөө авч чадаагүй ээжүүдийн төлөөллөөс мэдээлэл хийнэ.

Зам, тээврийн хөгжлийн яаманд

11:30 цагт Улаанбаатар төмөр зам ХНН-ийн зорчигчийн галт тэрэг, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын орон нутгийн тээвэр, МИАТ ТӨХК-ийн нислэгээр үйлчлүүлэхдээ хөгжлийн бэрхшээлтэй иргэд тарифын хөнгөлөлт үзүүлэхээр болсон талаар мэдээлэл хийнэ. 

С.Зориг агсны хөшөөтэй АН-ын байранд

12:30 цагаас Монгол Ардын нам тойрсон хулгай луйвар, иргэдэд ногдож буй гэх 15 мянган төгрөгийн асуудлаар хэвлэлийн хурал зохион байгуулна. 

ҮСХ-ны байранд

14:00 цагт өрхийн хэрэглээний талаар болон цагаан сартай холбоотой тоон мэдээлэл өгнө. 

Улсын дээд шүүхэд

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан болно. Л.Гантөмөрийг Ардчилсан намын даргаар бүртгүүлэх тухай Ч.Өнөрбаяр, Л.Гантөмөр нарын өргөдөл, Д.Ганбатыг Ардчилсан намын даргаар бүртгүүлэх тухай С.Эрдэнийн өргөдлийг тус тус хэлэлцэж, “Монгол Улсын дээд шүүхийн цахим хуудасны “Улс төрийн намын бүртгэл” хэсгийн мэдээллийг шүүхийн шийдвэр, хувийн хэрэг, үндсэн баримт бичгүүдтэй тулган шалгах” ажлын хэсгийн тайлантай танилцана.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644661
0 эможи

Зочин
2023-02-09 20:22
Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олго нэг ч хүүхэд бүү үлдээ
keyboard_arrow_up