Б.Ганхуягийг үргэлжлүүлэн хорихоор боллоо Б.Ганхуягийг үргэлжлүүлэн хорихоор боллоо
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Б.Ганхуягийг үргэлжлүүлэн хорихоор боллоо

2023 оны 2 сарын 07

Arslan.mn

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал асан Б.Ганхуягийг үргэлжлүүлэн нэг сарын хугацаатай цагдан хорихоор болжээ.

Тодруулбал, түүнийг нүүрсний хэрэгт холбоотойгоор цагдан хорих хугацааг сунгах саналыг Нийслэлийн прокурорын газраас Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн байна.

Үүнтэй холбоотойгоор түүнийг үргэлжлүүлэн хорих эсэх хурал энэ сарын 5-ны өдөр болж, Б.Ганхуягийг дахин нэг сарын хугацаатайгаар цагдан хорихоор болжээ. Хэргийн талаар эргэн сануулахад “Эрдэнэс таван толгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг нь эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн эгч Б.Нарантуяа болон найз нөхдийн хамаарал бүхий харилцаатай иргэн С.Энхтүвшин, С.Энхтөр, Д нарт давуу байдал бий болгосон, хахууль авсан, хууль бусаар олсон орлогоо хөрөнгө оруулалт нэрээр халхавчлан мөнгө угааж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Хахууль авах/, 22.10 дугаар зүйлийн 1/Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/, 18.6 дугаар зүйлийн 2.2, 2.3-т /Мөнгө угаах/ зааснаар яллагдагчаар татагдсан.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644605
0 эможи

Зочин
2023-02-08 11:30
Жонхуу ахад нь хажуу камерт нь өрөө гаргаж өгвөл таарна
Зангараг
2023-02-07 16:56
1072 хувьцааны ноогдол ашиг өгөхгүйгээр бүтээн байгуулалтанд зарцуулна гээд байсан новш чинь өөрөө бидний мөнгийг авчихсан гэдэг нь тодорч байх шив.
keyboard_arrow_up