У.Цогтбаяр, “Ноён IZ” нарыг 2-8-н жилийн хорих заалттай зүйл ангид холбогдуулан яллагдагчаар татжээ
Нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон албан тушаалтнуудын нэрийг зарлаж, хариуцлага тооцохыг шаардсан жагсаал 2022 оны арванхоёрдугаар сард болсон.
Энэхүү жагсаалын гурав дахь өдрөөс жүжигчин У.Цогтбаяр жагсагчидтай нэгдэж, үг хэлэх, зохион байгуулах зэргээр жагсагчдыг төлөөлж эхэлсэн юм.
Тэгвэл жүжигчин У.Цогтбаярыг уг жагсаалтай холбоотойгоор хуулийн байгууллагаас шалгаж, яллагдагчаар татсан байна.
Түүнийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20 буюу Олон нийтийн аюулгүй байдал ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр шалгаж байгаа бөгөөд хэрэв гэм буруутай нь тогтоогдвол 2-8 хүртэлх жилийн хорих ялаар шийтгэх заалттай аж.
Түүнчлэн энэ хэрэгт У.Цогтбаяраас гадна “Ноён IZ” компанийн захирал Г.Ирээдүйг мөн яллагдагчаар татаад байгаа юм.