Нийт нутгийн 70 гаруй нь зудын эрсдэлтэй байна Нийт нутгийн 70 гаруй нь зудын эрсдэлтэй байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Нийт нутгийн 70 гаруй нь зудын эрсдэлтэй байна

2023 оны 2 сарын 04

Arslan.mn

Энэ оны хоёрдугаар сарын 1-ний байдлаар шинэчилж гаргасан (5 дахь удаагийн) зудын эрсдэлийн зургаас үзвэл нийт нутгийн 70 гаруй хувьд их, 20 гаруй хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй байна.

Аймгийн дүнгээр үзвэл Увс, Завхан, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Өвөрхангай, Архангай аймгууд нийтдээ зудын эрсдэл ихтэй гарлаа. Өмнөх зурагтай (XII/01) харьцуулахад зудын эрсдэл баруун аймгуудаар ихээхэн нэмэгдэж, хаваржилт илүү хүндрэхээр байна.

Энэ жил гандуу болон гантай байсан баруун болон говийн нутгаар бэлчээрийн ургац бага, даац олон дахин хэтэрсэн, мал бэлчээх, оторлох, өвс тэжээл бэлтгэх нөхцөл муу байсан. Хур бороо элбэг байсан төвийн бүс нутгаар ч зундаа сэрүүн, өдөр шөнийн температурын хэлбэлзэл их, бэлчээрийн ургамлын төрөл зүйл өөрчлөгдөж доройтсон, ургац бага, малын тоо ихтэй, цас эрт орж, хүйтэрсэн зэрэг нь зудын эрсдэлийг нэмэгдүүлсэн байна

Зудын эрсдэл ихтэй бүс нутгаар нягтарч хатуурсан зузаан цастай, хүйтэн, малын тарга хүч муу, мал борлуулах зах зээл байхгүй, өвс тэжээл үнэтэй байгаа нь зудад эмзэг байдлыг улам бүр нэмэгдүүлж, зарим суманд мал хорогдож байна.

Өнгөрсөн жил гантай болон гандуу газар нутгийн хэмжээ их байсан, эрт цас орсон, цасны зузаан нэмэгдсэн, өвлийн эхэн сард ихээхэн хүйтэрсэн зэргээс шалтгаалан зудын эрсдэлийн зургийг нийтдээ 4 удаа (X/20, X/31, XI/20, XII/01) боловсруулж гаргасан. Өөрөөр хэлбэл, зудын эрсдэлийг 10 дугаар сарын 20-оос эхлэн зураглаж, цас, хүйтний нөхцөл байдал өөрчлөгдсөн тухай бүрт зургийг шинэчилэн гаргаж, зудыг эртнээс сэрэмжлүүлж, мэдээлж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644541
0 эможи

Зочин
2023-02-06 02:29
Нэмнээ, элгэвчээ базаа
Зочин
2023-02-06 02:28
Малчид зугжин намаржин архидаж давхихаа болио.Зун намрын сайхан улиралд хадлан бордоо,хүчит тэжээл, зоодойгоо сайн бэлдэж авалдаа, мөн хашаа хлроогоо хамгийн эхэнд хадлан тэжээл бордоо хүчит тэжээлээ зоодой, адууны элэг, засааг хатааж аваачээ мөн цайны шаараа хүртэл хатааж хүүдийлж ав, мөн хоторс пивоны шаарыг, мөн адууны хомоооо нөөцөлж ав,мөн эм тариагаа нөөцөлж ав ингэсэн цагт мал хүн 2 туйлдана гэсэн ном байхгүй шүү. Манай малчид дэндүү залхуу бас нэг муу зальиай ухаантай золигнууддаа
keyboard_arrow_up