Контент бүтээгч Т.Энхтүвшин: PubG, Mobile legends тоглоомыг “найдваргүй“ эх сурвалжаас авснаар “өөрөө хохирогч“ болох эрсдэлтэй
Цахим орчинд амар хялбар аргаар мөнгө олох гэсэн сэдэл нь иргэдийг залилан мэхлэх гэмт хэргийн хохирогч болгосоор байна. Тухайлбал, цахим тоглоомууд болох PUBG буюу Mobile Legends тоглоомуудын unknown cash-ыг хуурамч пейж хаягнаас худалдан авч хохирогч болсон тохиолдлууд их гарч байна.
Мөн цахим залилан хийдэг хүмүүс сошиал орчинд олны танил эсхүл бусдын анхааралд байдаг иргэдийн сошиал хаягийг судлан яг түүнтэй адилхан хаяг нээж бусадтай харилцаа тогтоож байгаад залилах нь ч их байгаа.
Иймд сошиал орчинд энэ төрлийн залилангийн хэргийн золиос болохгүйн тулд иргэд тэр дундаа залуучууд юуг анхаарах хэрэгтэй талаар “PUBG Mobile Esport”-ийн албан ёсны тайлбарлагч, Контент бүтээгч Т.Энхтүвшин буюу Caster Tuvshuun Official-ээс тодрууллаа.
Тэрбээр " PUBG Mobile тоглоомын хувьд US эрхийн албан ёсны эрхтэйгээр авна гэхээс илүүтэйгээр нээлгэсэн эрх нь найдвартай болон найдваргүй гэсэн хоёр зүйл л яригдана. "Найдваргүй" гэдэг дотроо хэд хэдэн төрөлтэй байгаа. Тухайлбал, эрхийг үүсгээд өгсөн боловч албан ёсны сурвалжаас аваагүйн улмаас эргүүлэн худалдаж авсан хүн өөрөө "хохирдог" асуудал байдаг. Нөгөө талаас "та энэ дансанд мөнгөө хийгээд худалдаж аваарай гэх мэтээр хуурч мэхлэн замаар залилах тохиолдол байна. Тиймээс энэ асуудлаас болж эр дундаа залуучууд их хохирох явдал гардаг.
Тиймээс албан ёсны найдвартай газар эсхүл хувь хүнээс худалдаж авах нь чухал байна. Жишээ нь, тухайн хүн "Caster Tuvshuun Official" пейж хуудас болон бусад хуудаснаас авлаа гэхэд тухайн пейж эсхүл акаунтыг бодит эсэхийг сайтар шалгах хэрэгтэй. Тэгэхгүй бол та энэ төрлийн хэргийн хохирогч болох магадлал өндөр байдаг гэдгийг анхаарах хэрэгтэй." гэв.








