Тэжээл хулгайлж 48 мянган төгрөгийн хохирол учруулсан иргэдэд нэг жилийн ХОРИХ ЯЛ оноожээ Тэжээл хулгайлж 48 мянган төгрөгийн хохирол учруулсан иргэдэд нэг жилийн ХОРИХ ЯЛ оноожээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Тэжээл хулгайлж 48 мянган төгрөгийн хохирол учруулсан иргэдэд нэг жилийн ХОРИХ ЯЛ оноожээ

2023 оны 2 сарын 03

Arslan.mn

Б болон Э нар бүлэглэж бусдын эзэмшлийн тариан талбайгаас 12 ширхэг ногоон тэжээлийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 48 мянган төгрөгийн хохирол учруулсан хэрэгт буруутгагджээ.

Анхан шатны шүүхээс тэднийг бусдын эзэмшлийн талбай руу зөвшөөрөлгүйгээр орж, ногооны тэжээлийг тээврийн хэрэгсэлд ачиж хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх шинжтэйгээр үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн. Улмаар тус бүрд 1 жилийн хорих ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Э-ийн тээврийн хэрэгслийг хурааж, улсын орлого болгон шийдвэрлэсэн байна.

Гэвч шүүгдэгч Б-ийн өмгөөлөгч Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасэ, бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн нь эргэлзээтэй, тээврийн хэрэгслийг улсын орлого болгож шийдвэрлэсэн нь буруу учир Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгуулах” агуулга бүхий гомдол гаргасан боловч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Эрүүгийн хуульд  гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно. Мөн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг хураахаар хуульчилсан тул шүүгдэгч  нар  бүлэглэн, машин механизм ашиглаж хулгайн гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдсон, анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэж давж заалдах шатны шүүх дүгнэжээ.

 

Хураангуйг бичсэн: Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч  Г.Болормаа

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
1
angry an post
1
644532
5 эможи

т
2023-02-04 18:56
хохинээ тнам дагасан өлөн хулгаач бөгс долоргчид хагартлааа баяждаг улс
Зочин
2023-02-03 20:53
Арай ч дээ 48000 төгрөгний тэжээлийн төлөөюу даа хулгайлсан ч ямар өөрөө идэх бишдээ мал л иднэ тэр млых нь мах сүүг монголчууд л иднэ шүүдээ ёстой энэ шүүх цагдаа ч солиочихсон юмаа
Хүмүүн
2023-02-03 19:00
Арайч хатуу хандажээ шүүх . 48 мянган төгрөгийн өвс хулгайлсан шүү . Тэнсэн ял торгууль өгөөд болох юм бишүү . Их наядуудын хулгайг торгосон болоод явуулчихаддаг , авилгажсан арай дэндүү юм . Ядарсан авилга өгч чадахгүй жирийн иргэдэд арай дээрэлхүү юм аа . Авилгач шүүгч нарыг яаралтай солих хэрэгтэй . Өчнөөн дотоод , гадаад , улс болон хувийн их сургууль төг
Иргэн
2023-02-03 18:45
Манай үнэхээр шудрага 48 мянгын хохиролтой 2 иргэн үгсэн хуйвалдсан 1 жилийн хорих 76 дарга нар үгсэн хуйвалдаад олон арван их наяд аар нь иднэ гэм зэмгүй аан
Иргэн
2023-02-03 16:31
Манай шүүх үнэн тасархай мундаг шүү. Ийм шүүгчидбг мэргэн шүүгчид гэж нэрлэдэг байх нь.
Д. Давааням.
2023-02-03 16:14
Тэжээл хулгайлж 48 мянган төгрөгийн хохирол учруулсан хүнд жилийн хорихоор шийтгэдэг юм байж. Одоо тэр улсад ихээхэн хохирол гаргасан, авилгал хээл хахууль, олон банкны хэргүүд, нүүрсний, офшорын гээд л хэдэн тэрбумаар идэж шамшигдуулсэн олон луйвар, заллин хийсэн хүм Үүсийн яах юм болоо. Шүүх засаглал нь шудрага байгаасайдаа
keyboard_arrow_up