Ажилгүйдлийн тэтгэмж авах иргэн 14 хоногийн дотор нийгмийн даатгалын байгууллагад БҮРТГҮҮЛЭХ ҮҮРЭГТЭЙ
Нэхэмжлэгч Э-г аймгийн Засаг даргын 2022 оны 2 дугаар сарын ..-ний өдрийн ..дүгээр захирамжаар ажлаас нь чөлөөлжээ.
Нэхэмжлэгч нь намайг ажлаас чөлөөлсөн тушаалыг 2 дугаар сард гаргасан ч албан ёсоор надад гардуулж өгөөгүй 2022 оны 5 дугаар сард гардуулж өгсөн гэж тайлбарлан ажилгүйдлийн тэтгэмж авахаар холбогдох материалыг аймгийн Нийгмйн даатгалын хэлтэст 5 дугаар сард бүрдүүлж ханджээ.
Аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс ажлаас халагдсан даатгуулагч ажил олгогчтойгоо тооцоо хийж дууссанаас хойш 14 хоногийн дотор, хүндэтгэн үзэх шалтгаантай бол 3 хүртэл сарын дотор оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ хөдөлмөр эрхлэлтийн алба, уг бирж байхгүй бол нийгмийн даатгалын байгууллагад бүртгүүлэх үүрэгтэй гэж заасныгзөрчиж захирамж гарснаас хойш 2 сар 19 өдөр өнгөрснөөс хойш Нийгмийн даатгалын байгууллага болон Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар бүртгүүлсэн учраас олгох боломжгүй гэж татгалзжээ.








