СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хоёрдугаар сарын дунд үеэр ихэнх нутгаар ЦАС ОРЖ, ХҮЙТЭРНЭ СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хоёрдугаар сарын дунд үеэр ихэнх нутгаар ЦАС ОРЖ, ХҮЙТЭРНЭ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хоёрдугаар сарын дунд үеэр ихэнх нутгаар ЦАС ОРЖ, ХҮЙТЭРНЭ

2023 оны 2 сарын 03

Цаг уурын байгууллагаас хоёрдугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээллийг гаргажээ.

Тус байгууллагаас гаргасан төлөвөөр энэ сард нутгийн баруун хагастаа буюу Увс, Завханы нутаг, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсэг, Архангай, Хөвсгөлийн баруун хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн байна.

Харин зүүн аймгуудын зарим сумын нутгаар Хэнтий, Дорнодын нутгаар олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөв гарчээ.

Хур тунадасны хувьд Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар ахиу орох магадлалтай байгаа бол Хэнтий, Дорнодын нутаг, Сүхбаатарын хойд хэсгээр бага байх нь. Бусад нутгаар хур тунадас олон жилийн дунджийн орчим орох төлөвтэй байна.

Хоёрдугаар сарын эхний арав хоногт Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бага зэргийн цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай. Сарын хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар цас орж, ОЖД-аас 1-4 хэмээр хүйтэн.

Бусад хугацаанд 1-2 хэмээр дулаан байна.

Дэлхийн цаг уурын байгууллагаас тогтоосноор олон жилийн дундаж (ОЖД) утга гэдэг нь 1991–2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг болохыг тайлбарлав.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
644526
1 эможи

keyboard_arrow_up