Ч.Болортуяа: “Украинд үзүүлэх 200,000 ам.долларын хүмүүнлэгийн ТУСЛАМЖИЙГ ӨГСӨН“ Ч.Болортуяа: “Украинд үзүүлэх 200,000 ам.долларын хүмүүнлэгийн ТУСЛАМЖИЙГ ӨГСӨН“
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Ч.Болортуяа: “Украинд үзүүлэх 200,000 ам.долларын хүмүүнлэгийн ТУСЛАМЖИЙГ ӨГСӨН“

2023 оны 2 сарын 03

Arslan.mn

Украин улсад 200,000 ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэх шийдвэр 2022 оны дөрөвдүгээр сарын 4-нд Засгийн газраас гарч байв. Уг тусламжийн мөнгө алга болсон гэх мэдээлэл гараад буй.

Энэ талаар Ерөнхий сайдын зөвлөх Ч.Болортуяа тайлбар өглөө. Түүний мэдээлснээр Украинд өгөх тусламжийн мөнгийг 2022 оны тавдугаар сарын 25-нд холбогдох байгууллагууд руу шилжүүлжээ.

Тодруулбал, 150,000 ам.долларыг НҮБ-ын Онцгой байдлын тусламжийн төв сан (CERF), 50,000 ам.долларыг Олон улсын улаан загалмай, улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоогоор дамжуулан өгсөн байна. Эдгээр байгууллага руу Засгийн газрын нөөц сангаас нийт 200,000 ам.долларыг шилжүүлсэн гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644522
2 эможи

keyboard_arrow_up