ИРГЭД: ЭТТ-н ногдол ашгийг сар шинээс өмнө өгөх шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлнэ ИРГЭД: ЭТТ-н ногдол ашгийг сар шинээс өмнө өгөх шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлнэ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ИРГЭД: ЭТТ-н ногдол ашгийг сар шинээс өмнө өгөх шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлнэ

2023 оны 2 сарын 03

Arslan.mn

Иргэн н.Хажидмаа: ЭТТ-н 2021-2022 оны ногдол ашгийг цагаан сарын баярын өмнөөс иргэдэд олгох асуудлаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалантай өнгөрсөн долоо хоногт бид уулзсан. Гэтэл ЭТТ-д шалгалтын ажиллагаа явуулж байгаа тул олгох боломжгүй гэсэн. Иймээс бид Ерөнхий сайдад холбогдох шаардлагыг хүргүүлнэ. Мөн ЭТТ-н ногдол ашгийг олгохдоо иргэдээ ялгаж алгачлахгүйгээр Монгол Улсын хүн бүрд тэгш хэлбэрээр олгох ёстой. 

Бид нар өчигдөр Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбаттай уулзсан. Гэтэл Хятадаас авсан зээлээ хаахад ЭТТ-н ногдол ашгийг зарцуулна гэж хэлсэн. Өнөөдөр Монголын нийт хүн амын 75 хувь нь ядуу амьдарч байна. Энэ 75 хувь нь санхүүгийн эрх чөлөөгүй амьдарч байна. Харъяа орны зээлийг барагдуулахыг төр нэгдүгээрт тавьж байна. Ойр тойрны хүнээ хөдөөлүүлэх мөнгөгүй иргэдээ яагаад бодохгүй байна вэ. Бид 125 сая төгрөг нэхээгүй. Харин Засгийн газарт ногдол ашиг олгох ямар боломж байна гэж асууж байна" гэв. 

“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн ногдол ашгийг сар шинийн баяраас өмнө өгөхгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжих талаар иргэдийн төлөөлөл мэдээлэл хийж байна" гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644520
1 эможи

keyboard_arrow_up