НОСК: Түрээслээд өмчлөх орон сууцны төлбөрийг НӨАТ-аас чөлөөлөх санал гаргав
Нийслэлийн орон сууцны корпораци/НОСК/ түрээслээд өмчлөх орон сууцны төлбөрийг НӨАТ-аас чөлөөлөх санал гаргажээ. Ингэснээр иргэдийг хямд өртөгтэй орон сууцаар хангах боломж бүрдэнэ гэж тус корпорациас Нийслэлийн ИТХ-ын Засаглал, эрх зүйн шинэтгэлийн хороо хуралдаанд өчигдөр /2023.2.2/ танилцуулжээ.
Сүүлийн гурван жилд түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцанд орох хүсэлтэй иргэдийн тоо 3,000 орчмоор нэмэгджээ. Гэвч татвар ногдуулснаар иргэдийн эргэн төлөлтийн дүн зээлээ төлөхөд хүрэхгүй байх, дутах эрсдэл үүсэж байгаа аж.
НОСК татварын ачааллыг бууруулах зорилгоор компанийн өөрийн хувь нийлүүлсэн хөрөнгийг хэмжээ болон ТУЗ-ийн бүрэлдэхүүнийг нэмэгдүүлэх саналтай байгаагаа танилцуулжээ. Уг асуудлыг дэмжиж, намын бүлгийн хурлаар хэлэлцэхээр болсон байна.








