О.Мөнхжин нарыг үргэлжлүүлэн хорих эсэхийг ӨНӨӨДӨР ШИЙДНЭ О.Мөнхжин нарыг үргэлжлүүлэн хорих эсэхийг ӨНӨӨДӨР ШИЙДНЭ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

О.Мөнхжин нарыг үргэлжлүүлэн хорих эсэхийг ӨНӨӨДӨР ШИЙДНЭ

2023 оны 2 сарын 03

Arslan.mn

Зах зээлд IHC койн гаргах замаар иргэдээс 30 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн “Их бит” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нарыг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн талаар бид өмнө мэдээлсэн. Тэднийг койноор татан төвлөрүүсэн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан болон зах зээлд манифуляци хийж олсон орлогыг угаасан гэх хэрэгт холбогдуулан шалгаж буй юм.

Улмаар өнгөрсөн лхагва гарагт О.Мөнхжин болон бусад хэд хэдэн хүний гэр, оффист нэгжлэг хийж, тухайн шөнөө хэрэгт шалгагдаж байгаа О.Мөнхжин, Б.Гантиг, Б.Эрхэмбаяр нарыг баривчлан ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж эхэлсэн.

Ингэхдээ 48 цагийн хугацаатайгаар саатуулсан бөгөөд уг хугацаа өнөөдөр дуусч байгаа тул түүнийг үргэлжлүүлэн хорих эсэх цагдан хорионы шүүх хурал өнөөдөр болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644513
0 эможи

keyboard_arrow_up