Б.БАТСҮХ: Вакцины тусламжтайгаар цагаан цэцэг өвчнийг бүрэн устгаж, А гепатит жилдээ 2-3 бүртгэгддэг болсон Б.БАТСҮХ: Вакцины тусламжтайгаар цагаан цэцэг өвчнийг бүрэн устгаж, А гепатит жилдээ 2-3 бүртгэгддэг болсон
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 09, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Б.БАТСҮХ: Вакцины тусламжтайгаар цагаан цэцэг өвчнийг бүрэн устгаж, А гепатит жилдээ 2-3 бүртгэгддэг болсон

2023 оны 2 сарын 02

Arslan.mn

ХӨСҮТ-ийн Чанарын албаны дарга Б.Батсүхтэй ярилцаж, халдварт өвчний талаар мэдээлэл авлаа. 

-Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Ярилцлагаа халдварт өвчин гэж юу вэ гэдэг сэдвээр эхэлье.  
Сайн байна уу. ДЭМБ-ын тодорхойлсноор халдварт өвчин гэдэг нь янз бүрийн үүсгэгчээр дамжиж хүнээс хүнд, мал амьтнаас хүнд, газрын хөрс, амьгүй зүйлээс хүнд шууд болон шууд бус замаар дамждаг өвчнийг хэлнэ. 

-ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар хичнээн халдварт өвчин бүртгэгдэж, эмчилгээ, үйлчилгээг иргэдэд үзүүлж ажиллаж байна вэ? 

2020 оноос хойш нийт 50 орчим төрлийн халдварт өвчин манай төвд бүртгэгдсэн тоо мэдээ байдаг.

ХӨСҮТ нь халдварт өвчний чиглэлээр бүх тандалт, судалгааг хийж , халдварт өвчин гарсан тохиолдолд халдварын эх уурхайг тодруулж, тусгаарлаж эмчлэх, урьдчилан сэргийлэх ажлыг хийдэг. Мөн цочмог халдварт өвчнүүдэд хэвтүүлэн эмчилэх тусламж  үйлчилгээ үзүүлдэг. 

-Иргэд халдварт өвчнөөр өвчлөхгүй байхын тулд юун дээр анхаарах ёстой вэ? 
Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хэд хэдэн арга бий. Нэгдүгээрт вакцин хийлгэж олон төрлийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой. Манай улс дархлаажуулалтын хөтөлбөр сайн хэрэгжүүлдэг орны тоонд ордог. Жишээлбэл Монгол Улс вакцины тусламжтайгаар цагаан цэцэг өвчнийг бүрэн устгасан гэж хэлж болно. Жишээ нь: А гепатитийн  өвчлөл маш их байсан бол өнөөдөр жилдээ 2-3 тохиолдол л бүртгэгдэж байна. 2009 оноос хойш улаанууд, улаанбурхан, гахайн хавдрын вакцин хийж эхэлснээр эдгээр өвчлөлийн тохиолдол бараг бүртгэгдэхээ больсон. Монголчуудын хувьд гепатитийн В, С, Д вирусийн өвчлөл маш их байдаг байсан.

Тэгвэл В гепатитийн эсрэг вакцин хийж эхэлснээр цочмог вирүст гепатит В-ийн  өвчлөл дагаад буурсан. 

Хоёрдугаарт тухайн өвчин ямар замаар дамжиж халдварлаж байна гэдгээс шалтгаалан сэргийлэх арга нь өөр өөр байна. Жишээ нь амьсгалын замын халдварт өвчин туссан иргэдэд маскаа тогтмол зүүх, хүн олонтой газраар явахгүй байх, өөрийгөө тусгаарлах гэх мэт зөвлөгөөг өгдөг бол хавьтлын замаар дамждаг халдвар авсан хүмүүст гарын ариун цэврийг чанд сахих, гараа сайн халдваргүйжүүлэх гэх мэт өөр өөр зөвлөгөө өгдөг. 
Манай ард иргэд өөрсдийн эрүүл мэндийн төлөө өөрсдөө хэрхэн сэргийлэх талаар дадлага, хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Гудамжинд шүлс, нус цэрээ хаях, хог хаях гээд эдгээр нь халдварын эх уурхай болж байдаг.

-Агаар дуслын зам, ахуйн халдвар, бэлгийн замын халдвар гээд янз бүр байна. Иргэдэд энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлавал. 
Агаар дуслын замын халдвар гэдэг нь халдвар авсан хүний амьсгалаар гадаад орчинд уг өвчний үүсгэгч цацагдсанаар бусадад халдварладаг. Ахуйн замын халдварт өвчин гэдэг нь халдварлагдсан ор хөнжлийн даавуу, тавилга, сав суулга, амны алчуур гэх мэт эд юмсаар дамжин тархдаг. 
Бэлгийн замын халдварт өвчин гэдэг нь бэлгийн хавьтлын үед үрийн шингэн, үтрээний шүүрлээр дамжин халдварладаг. Бэлгийн замын халдварт өвчин дотор тэмбүү, заг хүйтэн, ДОХ/ ХДХВ  зэрэг өвчин ордог.

-Нэгэнт халдвар авчихсан бол бусдад халдаахгүйн тулд юун дээр анхаарах вэ? 
Халдварт өвчтэй хүнийг тусгаарлах нь хамгийн эхэнд хийх алхам. Ханиад хүрсэн ч бай, салхин цэцэг туссан ч бай, гэдэсний халдвар туссан ч бай эхний ээлжинд өөрийгөө тусгаарлах хэрэгтэй, шаардлагатай тохиолдолд эмнэлэгт хэвтүүлдэг. Өөрөөр хэлбэл халдварын ид идэвхтэй үед нь тусгаарласнаар халдвар бусад хүмүүст халдварлахгүй байх боломжийг бүрдүүлдэг. 
Үүнээс гадна БЗХӨ, сүрьеэ өвчний халдвар авсан иргэд удаан хугацаагаар халдвартай байдаг тул халдвар хамгааллын дэглэмээ сахиж эмчилгээ хийлгэж  байж бусдад халдвар тараахгүй байх боломжтой. 

-Танай төвд 2022 онд ямар халдварт өвчин хамгийн их бүртгэгдсэн бэ. 
2022 онд хамгийн их бүртгэгдсэн халдварт өвчин нь коронавирусийн халдвар байсан. Үүний дараа сүрьеэ, энтеровирусийн халдвар, салхин цэцэг, гэдэсний халдвар гэх мэт хүүхдийн халдварт өвчнүүд орж байна.  Халдварт өвчний дэгдэлтээс шалтгаалан ор дэлгэх, эмч сувилагчийн ачааллыг зохицуулах зэрэг эмнэлгийн тусламж, үйлчилгээг байнга зохицуулж байдаг.  Одоо томуугийн ачаалал их байгаа тул манай эмнэлэг 200 оронд томуугийн халдвартай хүүхдүүдийг авч эмчилж байгаа. 

-Халдвар авсан иргэдэд бид өөрсдөө тусгаарлалт үүсгээд “Энэ халдвартай” гэж гадуурхах тохиолдол бас хэд хэд гарсан. Ялангуяа коронавирусийн цар тахлын үед ялгаварлан гадуурхах явдал их гарлаа шүү дээ. Тэгэхээр халдвар авсан иргэний сэтгэл зүйд хэрхэн анхаарч ажиллаж байна вэ? 
Хэн ч хэзээ ч ямар ч өвчнөөр өвдөж болно. Би энэ өвчнийг авъя гээд авчихгүй шүү дээ. Тэгтэл хүнийг өвчнөөс нь болоод ялгаварлан гадуурхах нь хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа асуудал. Халдвар авсан зарим өвчтөн энэ гадуурхалтаас болоод өвчнөө нууж, улам даамжруулах,  хүндрүүлэх, бусдад халдвар тараах тохиолдол гардаг. Коронавирусийн цар тахлын үед ийм жишээнүүд олон гарсан. ХӨСҮТ-д сэтгэлзүйч эмч ажилладаг. Хүссэн өвчтөн энэ төрлийн үйлчилгээг авах боломжтой. Үүнээс гадна манай эмч нар бүгд л өвчтөний сэтгэл зүйг анхаарч, шаардлагатай зөвөлгөө, тусламжийг үзүүлдэг. Манайд хандсан дийлэнх өвчтөн эдгээд л гардаг шүү дээ. 

-Ярилцсанд баярлалаа. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644490
0 эможи

keyboard_arrow_up