“FT“ группт элсэж, 680,000-150,000,000 төгрөгөө алдсан 226 иргэнээс хохирогч болон гэрчийн мэдүүлэг авчээ “FT“ группт элсэж, 680,000-150,000,000 төгрөгөө алдсан 226 иргэнээс хохирогч болон гэрчийн мэдүүлэг авчээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

“FT“ группт элсэж, 680,000-150,000,000 төгрөгөө алдсан 226 иргэнээс хохирогч болон гэрчийн мэдүүлэг авчээ

2023 оны 2 сарын 02

Arslan.mn

Цагдаагийн байгууллагаас FT групп нь онлайн худалдаанд хөрөнгө оруулаад мөнгөө өсгөх боломжтой гэж сүлжээндээ оруулж, иргэд 680,000-150,000,000 хүртэлх төгрөгөөр элссэн болохыг мэдээлэв. 

Энэ талаар Цагдаагийн Ерөнхий газрын мөрдөн байцаах албаны залилах гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтсийн дарга, хурандаа н.Төгс-Ухаан "FT" групптэй холбоотой санал гомдлыг нэлээд олон иргэн Цагдаагийн байгууллагад ирүүлсэн.

Улсын Ерөнхий Прокуророос нэгдүгээр сарын 26-нд мөрдөн байцаах албаны залилах гэмт хэргийн мөрдөн шалгалт хэлтэст ажиллагаа явуулах хүсэлт ирүүлснийг хүлээн авч, нэгдүгээр сарын 31-нд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаад одоогоор 226 иргэнээс хохирогч болон гэрчийн мэдүүлэг авсан.

ЦЕГ-ын тэргүүн дэд даргын тушаалаар ажлын хэсэг байгуулан мөрдөн байцаах албаны залилах гэмт хэргийн мөрдөн шалгалт хэлтэс, кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, эрүүгийн цагдаагийн албаны мөрдөгчид ажиллаж байна. 

"FT" групп нь онлайн худалдаанд хөрөнгө оруулаад мөнгөө өсгөх боломжтой гэж сүлжээндээ оруулж, иргэд 680,000-150,000,000 хүртэлх төгрөгөөр элссэн. Гэтэл тус групп 2023 оны нэгдүгээр сарын 24-25-нд шилжих шөнө бүх аппликэйшн, мэдээллээ устгасан тул мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулан ажиллаж байгаа"-г хэллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644477
0 эможи

keyboard_arrow_up