Хөгжлийн банкинд хохирол учруулсан хэрэгт “Дархан арьс ширний цогцолбор” ХХК-ий захирал Д.Энхбаярыг шалгаж дуусжээ Хөгжлийн банкинд хохирол учруулсан хэрэгт “Дархан арьс ширний цогцолбор” ХХК-ий захирал Д.Энхбаярыг шалгаж дуусжээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 14, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Хөгжлийн банкинд хохирол учруулсан хэрэгт “Дархан арьс ширний цогцолбор” ХХК-ий захирал Д.Энхбаярыг шалгаж дуусжээ

2023 оны 2 сарын 02

Arslan.mn

Хөгжлийн банкинд хохирол учруулсан хэрэгт “Дархан арьс ширний цогцолбор” ХХК-ий захирал Д.Энхбаярыг шалгаж дуусжээ. Түүнийг Хөгжлийн банкнаас авсан 15 тэрбум төгрөгийн зээлээ зориулалт бусаар зарцуулж, мөнгө угаасан байж болзошгүй үндэслэлээр өнгөрсөн оны есдүгээр сард саатуулан шалгаж эхэлсэн билээ.

Тэгвэл эл хэргийн нэг холбогдогч, Хөгжлийн банкны охин компани болох “Ди би эм ассет менежмент ҮЦК” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Болормаад холбогдох үйлдлийг АТГ-ынхан шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр болжээ. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 798 хэрэгт мөрдөн байцаалт явуулснаас 12-т нь яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэх саналаа илэрхийлэн прокурорын хяналтад хүргүүлсний дотор “Ди би эм ассет менежмент ҮЦК”-ийн захирлынх багтсан юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644475
0 эможи

keyboard_arrow_up