Д.Дагвадоржийг ХААН банкны хувьцаа болон хэд хэдэн асуудлаар Япон улсад саатуулсан нь “ҮНЭН“ гэв Д.Дагвадоржийг ХААН банкны хувьцаа болон хэд хэдэн асуудлаар Япон улсад саатуулсан нь “ҮНЭН“ гэв
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Д.Дагвадоржийг ХААН банкны хувьцаа болон хэд хэдэн асуудлаар Япон улсад саатуулсан нь “ҮНЭН“ гэв

2023 оны 2 сарын 02

Arslan.mn

Ассашёрюү Д.Дагвадоржийг Япон улсад саатуулан хорьж, шалгаж эхэлсэн талаар мэдээлэл цахим орчинд гараад буй.

Тэгвэл түүнийг "ХААН банкны хувьцаа болон хэд хэдэн асуудлаар шалгаж байгаа" гэдгийг нэлээдгүй эх сурвалж хэлж байна. Энэ талаар өөрөөс нь тодруулга авах зорилгоор залгахад "Холбогдох боломжгүй байна" гэх хариуг өгч байна. 

Аса аварга нэгдүгээр сарын 28-нд болсон Японы мэргэжлийн сумогийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал аваргын  зодог тайлах, үсээ засуулах ёслолд оролцоогүй нь энэхүү хардлага төрүүлэх бас нэгэн шалтгаан болж буй.

Тус ёслолд Дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Г.Өсөхбаяр, Улсын аварга Ч.Санжаадамба, тод манлай уяач Д.Даваахүү, улсын заан Д.Бумбаяр, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, говийн ноён хутагт Данзанлувсантүдэв тэргүүтэй зочид хүрэлцэн очсон ч тэдний дунд Аса аварга харагдаагүй нь олны анхаарлыг татаж байсан. 

Д.Дагвадоржийн хувьд өнгөрсөн жилээс эхлэн ХААН банкны хувьчлалын асуудалтай хэд хэдэн удаа нэр холбогдсон нэгэн. Энэ талаар  Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тухайн үед "Д.Дагвадорж намайг Увсын п.., дөрвөд, ална, тална гэж баахан дөвчигнөсөн. Би түүнээс "ХААН банкны 60 хувийг хэн авав, цэвэр мөнгө үү" гэж асуусан. Гадаадууд авах гэж байгаа гэсэн. Гадаадууд авах юм бол дотоодууд над руу дайраад байдаг учир юу вэ? Хөлсний хэдэн “мояа” толгойлоод дайрч байна. 2 дахь хамсаатан үсрээд гараад ирлээ. Хүлээгээд бүртгээд сууж байя даа” гэж байсан удаатай. Энэ хэргийн учир ингэж тайлагдаж байна уу.... 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644468
1 эможи

keyboard_arrow_up