Такси үйлчилгээнд явж байсан иргэнийг хоолой, хэвлий хэсэгт нь хутгалж Орхон аймаг руу авч явсан хэрэг гарчээ Такси үйлчилгээнд явж байсан иргэнийг хоолой, хэвлий хэсэгт нь хутгалж Орхон аймаг руу авч явсан хэрэг гарчээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Такси үйлчилгээнд явж байсан иргэнийг хоолой, хэвлий хэсэгт нь хутгалж Орхон аймаг руу авч явсан хэрэг гарчээ

2023 оны 2 сарын 02

Улаанбаатар хотод хувийн машинаараа такси үйлчилгээнд явж байсан иргэнийг хоолой, хэвлий хэсэгт нь хутгалж Орхон аймаг руу авч явсан хэрэг гарчээ.

Тодруулбал, Энэ оны нэгдүгээр сарын 31-нд иргэн “З” нь шөнийн цагаар /Toyota Sai/ маркийн автомашинаараа таксинд явж байхад нь 19 настай “А” Сансарын автобусны буудлаас Хайлааст хүргүүлэхээр суухдаа таксины жолоочийг зодож, гар, хоолой, хэвлий хэсэгт нь хутгалжээ. Улмаар жолооч иргэнийг машиных нь багаажид хийж Орхон аймаг руу авч явж, бүсийн оношилгоо эмчилгээний төвд хүргэж өгсөн байна.

Иргэнийг хутгалсан 19 настай “А” нь Орхон аймгийн харъяат бөгөөд энэхүү хэргийг ямар шалтгааны улмаас үйлдсэн нь одоогоор тодорхойгүй байна. Хутгалуулсан иргэн Орхон аймгийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэх мэдээлэл байгаа юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
2
confuse an post
angry an post
3
644467
6 эможи

keyboard_arrow_up