ШУУРХАЙ: О.Мөнхжингийн гэр, оффист цагдаагийн байгууллагаас НЭГЖЛЭГ ХИЙЖ БАЙНА ШУУРХАЙ: О.Мөнхжингийн гэр, оффист цагдаагийн байгууллагаас НЭГЖЛЭГ ХИЙЖ БАЙНА
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ШУУРХАЙ: О.Мөнхжингийн гэр, оффист цагдаагийн байгууллагаас НЭГЖЛЭГ ХИЙЖ БАЙНА

2023 оны 2 сарын 01

Arslan.mn

"Их Бит" ХХК-ийн “IHC” койны хэрэгт холбогдуулан шалгаж буй О.Мөнхжингийн гэр болон ажлын оффист нь яг одоо цагдаагийн байгууллагаас нэгжлэг хийж байна.
Тодруулбал, өнөөдөр /2023.02.01/ “IHC” койнд их хэмжээний мөнгө оруулж байршуулаад хохирсон иргэдийн зүгээс мэдээлэл хийсэн юм. Түүнчлэн цагдаагийн байгууллагаас "Их Бит" ХХК-ийн “IHC” койныг анхдагч зах зээлд гарган хөрөнгө татан төвлөрүүлсэн этгээдүүдэд холбогдох хэрэгт Б.Гантиг, Б.Эрхэмбаяр, О.Мөнхжин, Б.Идэр-Од нарыг холбогдуулан шалгаж буй юм.

Ташрамд дурьдахад, "Их Бит" ХХК-ийн 33.1 хувийн хувьцааг Б.Гантиг, Б.Эрхэмбаяр 33.1, О.Мөнхжин 33.7 хувийн хувьцааг эзэмшдэг аж. Б.Гантиг, О.Мөнхжин нарын хувьд 2022 оны аравдугаар сарын 12-нд АНУ руу явж, мөн сарын 20-нд буцаж Монгол Улсад иржээ.
Харин Б.Идэр-Одын хувьд өнгөрөгч оны гуравдугаар сарын 30-нд Автрали улс руу гарсан байна. Түүний хувьд эл компанийн 25 хувийн хувьцааг эзэмшдэг байсан бөгөөд өнгөрөгч оны хоёрдугаар сарын 21-ний өдөр хувьцаагаа шилжүүлсэн байдаг.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
644462
3 эможи

Yher mongol
2023-02-01 17:06
Zaasan mungu ne hog bolood bhad koin öör Yher mongol chuudiig hohirooson hulgaichuudiin yasiig ne zailgaa ARD chi lal aa
keyboard_arrow_up