Цахим гаваа тайлан, сүлжээгүй газарт очиж хяналтаас гарсан иргэнийг хорьжээ Цахим гаваа тайлан, сүлжээгүй газарт очиж хяналтаас гарсан иргэнийг хорьжээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Цахим гаваа тайлан, сүлжээгүй газарт очиж хяналтаас гарсан иргэнийг хорьжээ

2023 оны 2 сарын 01

Хулгайлах гэмт хэрэг үйлдсэн С-д шүүхээс нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсэн байна.

Гэвч С нь 2022 оны зургаа, долоо, аравдугаар сард сүлжээгүй газар очиж, хяналтаас 24 цагаас илүү хугацаагаар гарсан. Мөн цахим бугуйвчийг гараасаа мулталж, зөвшөөрсөн бүсээс гарч, зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх журмыг ноцтой зөрчсөн аж.  Иймд прокуророос түүний эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар солих тухай дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.

Шүүхээс С-д оногдуулсан ялын эдлээгүй үлдсэн 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын хорих ял болгон өөрчилсөн байна.

Тойм бэлтгэсэн: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Гандолгор

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644461
0 эможи

keyboard_arrow_up