“Цахиур төмөр“ ХХК –иас ТЦА-ны алба хаагчдад дархлаа дэмжих бүтээгдэхүүн гардууллаа “Цахиур төмөр“ ХХК –иас ТЦА-ны алба хаагчдад дархлаа дэмжих бүтээгдэхүүн гардууллаа
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

“Цахиур төмөр“ ХХК –иас ТЦА-ны алба хаагчдад дархлаа дэмжих бүтээгдэхүүн гардууллаа

2023 оны 2 сарын 01

Arslan.mn
"Цахиур төмөр" ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн мэдлэг олгох арга хэмжээг жил бүр зохион байгуулж ирсэн.

Тэд энэ удаад нийслэлийн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажиллаж буй 400 орчим замын цагдаа нарт дархлаа дэмжих эрүүл мэндийн багц бүтээгдэхүүн гардууллаа. 

Arslan.mn

Энэ үеэр ТЦА-ны дэд бөгөөд Замын цагдаагийн газрын дарга, Цагдаагийн хурандаа С.Баасанжав хэлсэн үгэндээ “Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, замын хөдөлгөөнд оролцогч иргэдийн аюулгүй, ая тухтай зорчих нөхцлийг бүрдүүлэх зэрэг хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд тээврийн цагдаагийн 400 орчим алба хаагч гудамж, талбайд зохицуулалт  хийж ажиллаж байна. Энэ жилийн хувьд онцгой хүйтэрч гудамж, талбайд зогсож байгаа алба хаагчдын эрүүл мэндэд эрсдэл үүсэх нөхцөл үүссэн. Тиймээс алба хаагчдынхаа ажиллах цагийн менежментэд зохицуулалт хийж ажиллаж байна. Тэгвэл өнөөдөр "Цахиур төмөр" ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд алба хаагчдын дархлааг дэмжих, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх амин дэм бүхий эрүүл мэндийн багц бүтээгдэхүүнийг олгож байгаад талархал илэрхийлье." гэдгийг энэ үеэр онцоллоо. 

Тус дархлаа дэмжих багцад бөөр, ханиад, томууны өвчнөөс урьдчилан сэргийлэх эмийн бүтээгдэхүүн багтжээ.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644449
0 эможи

keyboard_arrow_up