Онц харгис хэрцгийгээр бэр эгчийнхээ амийг хөнөөсөн этгээдэд 20 жил хорих ялаар ШИЙТГЭЖЭЭ Онц харгис хэрцгийгээр бэр эгчийнхээ амийг хөнөөсөн этгээдэд 20 жил хорих ялаар ШИЙТГЭЖЭЭ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Онц харгис хэрцгийгээр бэр эгчийнхээ амийг хөнөөсөн этгээдэд 20 жил хорих ялаар ШИЙТГЭЖЭЭ

2023 оны 2 сарын 01

2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр шалтгаангүйгээр иргэн А-г олон удаа хутгалж онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн.

Б нь эхнэрээсээ салж, ам бүл ганцаар төрсөн ах С-н хаяанд мал маллан амьдарч, ах болон бэр эгч нь түүнд туслан халамжилдаг байсан. Б нь төрсөн ах С-г сумын төв явсан, эзгүй хойгуур түүний эхнэр А-г гэртээ ганцаараа байх үед ямар нэгэн шалтгаангүйгээр олон удаа хутгалж, хоолойг нь хэрчиж амь насыг нь хохироосон, амь хохирогчийн насанд хүрээгүй хүү малд явж ирээд ээжийгээ малын хашааны дэргэд хэвтэж байхад нь олж цагдаагийн байгууллагад мэдэгдэн, эмнэлгийн тусламж дуудсан боловч амь хохирогч эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан байх ба Б нь тухайн хэргийг үйлдэн зугтан явах үедээ өөрийн биеийг хутгаар гэмтээсэн байхад нь цагдаагийн байгууллага олж тогтоосон байна.

Анхан шатны шүүхээс Б-г онц харгис хэрцгийгээр хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд 20 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6
644448
11 эможи

Зочин
2023-02-03 19:29
Буудаач алуурчдыг тэжээх илүүдээ гарсан татвар уу
Зочин
2023-02-02 11:14
Мал тэжээвэл ам тосдоно хүн тэжээвэл толгой цусдана гэж юцтай үнэн бэ
keyboard_arrow_up