Энэ онд улсын хэмжээнд хүүхэд өртсөн 20 осол бүртгэгдэж, үүний улмаас 23 хүүхэд хүнд, хөнгөн хэлбэрээр гэмтжээ Энэ онд улсын хэмжээнд хүүхэд өртсөн 20 осол бүртгэгдэж, үүний улмаас 23 хүүхэд хүнд, хөнгөн хэлбэрээр гэмтжээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Энэ онд улсын хэмжээнд хүүхэд өртсөн 20 осол бүртгэгдэж, үүний улмаас 23 хүүхэд хүнд, хөнгөн хэлбэрээр гэмтжээ

2023 оны 2 сарын 01

Arslan.mn

Энэ долоо хоногт сургууль, хичээл эхэлж, замын хөдөлгөөн нэмэгдсэн. Тэгвэл энэ талаар ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Г.Отгонтамираас тодрууллаа. 

Тэрээр "Сургууль орж эхэлсэнтэй холбоотойгоор замын хөдөлгөөний ачаалал нэмэгдсэн. Энэ оны эхний нэг сарын байдлаар улсын хэмжээнд хүүхэд өртсөн 20 осол бүртгэгдэж, үүний улмаас 23 хүүхэд хүнд, хөнгөн хэлбэрээр гэмтсэн байна. Эдгээр хүүхдүүдийн 13 нь нийслэл хотод байгаа бол орон нутагт хүүхдийн амь нас хохирсон харамсалтай мэдээ байна. Тиймээс эцэг эхчүүд сургууль орж эхэлсэн эдгээр өдрүүдэд бага насны хүүхдүүдээ хараа хяналттай байлгаж, сургуулийн бүсэд гараас гарт хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Мөн орон нутгийн замд авч явж байх үедээ аюулгүй тээвэрлэлтэнд анхаарч, зориулалтын суудалд суулгах, суудлын бүсийг тогтмол зүүлгэх, замын хөдөлгөөнд оролцохдоо хурдаа зөв тохируулах, явган хүний гарц ойролцоо хурдаа хасах, замын хөдөлгөөнд оролцох үедээ гар утсаа ашиглахгүй байх шаардлагатай. 

Осол гарч байгаа газрууд нь ихэвчлэн явган хүний гарцан дээр байна. Сар шинийн баяр болох гэж байгаатай холбоотойгоор томоохон зах, худалдааны төвүүдийг чиглэсэн хөдөлгөөн нэмэгдэх хандлагатай байна. Тиймээс цагдаагийн байгууллагаас дээрх ААН, албан байгууллагаруу албан бичиг хүргүүлж, түрээслэгч талын тээврийн хэрэгслийг байршуулахгүй байх чиглэлийг өгсөн" хэмээлээ.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644441
0 эможи

keyboard_arrow_up