АТҮТ-ийнхөн “ДОТООД АЖИЛТАЙ“ гэсэн цаас наачихаад ажлын байрандаа архидаж байжээ АТҮТ-ийнхөн “ДОТООД АЖИЛТАЙ“ гэсэн цаас наачихаад ажлын байрандаа архидаж байжээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

АТҮТ-ийнхөн “ДОТООД АЖИЛТАЙ“ гэсэн цаас наачихаад ажлын байрандаа архидаж байжээ

2023 оны 2 сарын 01

May be an image of 1 person and text

Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа Автотээврийн үндэсний төвийн алба хаагчид "ДОТООД АЖИЛТАЙ" гэсэн цаас наачихаад ажлын байрандаа архидаж сууж байжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байх үедээ "Ажлын болон ажлын бус цагаар ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх явдлыг таслан зогсоох, төрийн байгууллагын байр, ажлын байранд согтууруулах ундаа, мансууруулах бодис, галт болон хүйтэн зэвсэг, тэсэрч дэлбэрэх болон шатамхай бодис, хэрэгслийг нэвтрүүлэх, хадгалах, хэрэглэх, ашиглахыг байгууллагын дотоод журамд тусган хориглож, зөрчсөн тохиолдолд хариуцлага тооцох" тогтоолыг 2018 онд гаргаж байсан. 

УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт нь энэ бүхнийг мэдсэн ч мэдээгүй мэт, сонссон ч сонсоогүй мэт байсаар байх уу.

АТҮТ-ын дарга Б.Гүрсоронзон нь ЗГХЭГ-ын дарга, авлига албан тушаалын хэрэгт нэр холбогдож байсан Д.Амарбаясгалангийн ойр дотно нөхөрлөдөг найз нь учраас хариуцлага тооцож чаддаггүй ч байж мэдэх юм. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
644437
1 эможи

Зочин
2023-02-01 16:18
МАН-ын хулгайч нар авилгачдыг архидаж авилга авч бай гэж бид татвар төлөөд байгаа юм уу, бидний төлсөн татвараас багахан хувийг хүүхэд ялгаврлан гадуурхахгүй өгчихгүй нарийлсан нөгөө их хэмнэдэг сангийн сайд нь Ерөнхий сайд нь хэрэг эрхлэхийн дарга сайд нь, салбарын сайд нь энэ мэдээг уншаагүй л байх даа
Зочин
2023-02-01 12:59
Сайдыг нь огцруулах хэрэгтэй.Бямбацогт хулгайч яам удирдах чадваргүй нөхөр дөө.
keyboard_arrow_up