ЦЕГ: Иргэдэд хутга тулган зодож, эд зүйлийг нь дээрэмддэг бүлэг этгээдүүдийг баривчлав ЦЕГ: Иргэдэд хутга тулган зодож, эд зүйлийг нь дээрэмддэг бүлэг этгээдүүдийг баривчлав
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

ЦЕГ: Иргэдэд хутга тулган зодож, эд зүйлийг нь дээрэмддэг бүлэг этгээдүүдийг баривчлав

2023 оны 1 сарын 30

Arslan.mn

Иргэдэд хутга тулган зодож, эд зүйлийг дээрэмдэх, орон байрны хулгайлах гэмт хэрэг удаа дараа үйлдсэн бүлэг этгээдүүдийг баривчилжээ. Тодруулбал Баянгол, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт  архи согтууруулах ундаа хэрэглэсэн иргэдэд хутга тулган зодож улмаар гар утас болон бусад эд зүйлийг нь дээрэмддэг бүлэг этгээдүүдийг баривчилжээ. Тухайн этгээдүүд нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт дээрэмдэх гэмт хэрэг нэг, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт орон байрны хулгайлах дөрвөн гэмт хэргийг үйлдсэн байна. Иймд дээрх этгээдүүдийг баривчилж мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа бөгөөд гэмт хэрэгт хохирсон иргэд Баянгол, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газарт хандана уу гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644346
0 эможи

keyboard_arrow_up