ЦЕГ: Иргэдэд хутга тулган зодож, эд зүйлийг дээрэмдэх, орон байрны хулгайлах гэмт хэрэг удаа дараа үйлдсэн бүлэг этгээдүүдийг баривчиллаа
Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн иргэдэд хутга тулган зодож гар утас болон бусад эд зүйлийг дээрэмдэх, орон байрны хулгайлах гэмт хэрэг удаа дараа үйлдсэн бүлэг этгээдүүдийг баривчиллаа.
Нийслэлийн Баянгол, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн иргэдэд хутга тулган зодож, гар утас болон бусад эд зүйлийг дээрэмдэх, орон байрны хулгайлах гэмт хэргийг удаа дараа үйлдсэн бүлэг этгээдүүдийг цагдаагийн байгууллагаас баривчилж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Тухайн этгээдүүд нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт дээрэмдэх 1 гэмт хэрэг, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт орон байрны хулгайлах 4 гэмт хэргийг үйлдсэн бөгөөд дээрх гэмт хэрэгт хохирсон иргэд, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газарт хандахын зэрэгцээ иргэд та бүхэн шөнө, оройн цагаар архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.








