Өмгөөлөгч Г.Балжмаа:  Х.Мандахбаяр худалч, Хамтран ажиллаж байгаа ӨМГӨӨЛӨГЧӨӨ ХҮРТЭЛ ХУУРСАН Өмгөөлөгч Г.Балжмаа: Х.Мандахбаяр худалч, Хамтран ажиллаж байгаа ӨМГӨӨЛӨГЧӨӨ ХҮРТЭЛ ХУУРСАН
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Өмгөөлөгч Г.Балжмаа: Х.Мандахбаяр худалч, Хамтран ажиллаж байгаа ӨМГӨӨЛӨГЧӨӨ ХҮРТЭЛ ХУУРСАН

2023 оны 1 сарын 25

Arslan.mnӨмгөөлөгч, хуульч Г.Балжмаа нь Х.Мандахбаяртай холбоотой асуудлаар мэдээлэл хийж байна.

Тэрбээр "Х.Мандахбаяр гэж хүнтэй танилцсан. МСНЭ-ийн даргаар сонгогдож сэтгүүлчдийнхээ эрх ашгийг хамгаална гэж хэлсэн. Би шалгалт өгч очиж, тус газар өмгөөлөгчөөр ажиллахаар гэрээ байгуулсан. Сэтгүүлчдийг үнэ төлбөргүй өмгөөлөхөөр гэрээ байгуулсан. Х.Мандахбаяр цалинг 1 сая төгрөгөөс дээш өгнө гэсэн. Өнөөдрийг хүртэл хамтарч ажилласан. 

Хоёрдугаарт энэ хүн гэрээний үүрэг хариуцлагаа биелүүлэхгүй байгаа. Гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа учраас гэрээний хугацаа дуусгавар болсон. Өөрөө бол боломжгүй гэсэн тайлбар өгсөн. Өнгөрсөн онд гэр орныг нь нэгжиж эхэллээ гэхэд намайг өмгөөлөгчөөрөө ажиллаачээ гэсэн. Шалтгаан нь гэвэл өмгөөлөгчөөр ажиллуулж байж өмгөөлөгчөөсөө нууж нотлох баримтуудыг гаргаж өгсөн байдаг. Бас өмгөөлөгчийн өөдөөс миний журмаар ажилла гэдэг. Нэгдүгээрт эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт зөрчигдөж байна. Өмгөөлөгч байж хохирсон сууж байна. Ажлын байрны дарамт шахалт хаа сайгүй байна. Өчигдөр орой гэхэд өрөөгөө суллаж өг гэсэн. Ажлын байраар хангасан гэж ойлгож байгаа ч үнэндээ хангаагүй шүү. Би төлбөрөө төлөөд түрээсийн байранд байсан. Х.Мандахбаяр худалч хүн хэлсэн амандаа хүрдэггүй. Хамтран ажиллаж байгаа өмгөөлөгчөө хүртэл хуурсан. Маш олон төсөл хөтөлбөр эхлүүлсэн байгаа шүү. Маш олон хүмүүсийн цалинг өгөөгүй. Нийгмийн даатгал төлөгдөөгүй, ажилчид үнэнийг нь хэлнэ дээ. Залилан мэхлэгч хүн. Таван жил энэ хүнд хуурагдсандаа харамсаж байна, хайран цаг хугацаа минь. Хэн нэгэн хүнтэй муудалцах гэж ирээгүй. Би тэр хүнтэй өчнөөн асуудлаар ярилцаж байсан. Байр өгнө гэж амалсан ч өнөөдрийг хүртэл өгөөгүй. ТВ8 телевизийн байрандаа олон хүнд байрны урьдчилгаа гэж өргөмжлөл гардуулсан. Олон хүнд өгсөн. Гэхдээ тэр өргөмжлөлөөс ичсэн дээ. Намайг огт танихгүй хүмүүсийн хажууд шилдэг ажилтан гэж өргөмжлөл тараасан нь үнэхээр ичгэвтэр. Намайг худал мэдээлэл тараасан гэж гомдол гаргах байх" гэлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
644235
2 эможи

059
2023-01-25 15:42
Nuursnii khulgaich gee biz dee...unen gej boddog setguulchiin tsalingaar olon tosol khotolbor bair suuts bariulakh bolomjgui...gev genet l neg bayan zaluu garaad irsen bur gaikhaad bsan chini khulgaich bolj taarsan ...
keyboard_arrow_up