Эгчийг нь архиар шахсан хэмээн бусдын биед хохирол учруулсан өсвөр насны хүүхдийн хэргийг ЯЛААС ЧӨЛӨӨЛЖЭЭ Эгчийг нь архиар шахсан хэмээн бусдын биед хохирол учруулсан өсвөр насны хүүхдийн хэргийг ЯЛААС ЧӨЛӨӨЛЖЭЭ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Эгчийг нь архиар шахсан хэмээн бусдын биед хохирол учруулсан өсвөр насны хүүхдийн хэргийг ЯЛААС ЧӨЛӨӨЛЖЭЭ

2023 оны 1 сарын 25

Эгчид нь архи өгсөн хэмээн бусдын биед хөнгөн хохирол учруулсан өсвөр насны хүүхдийн үйлдсэн гэмт хэргийг ялаас чөлөөлжээ. 

Тодруулбал, Өсвөр насны шүүгдэгч Х нь Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт хохирогч Э-г төрсөн эгчид нь архи өгсөн байна гэх шалтгаанаар цохих, өшиглөх зэргээр халдаж хохирогчид 2 нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, уруул, баруун бугуй, зүүн сарвуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэлд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан баримтууд болон хэргийн үйл баримтад дүгнэлт хийн, өсвөр насны шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчийг ялаас чөлөөлж шийдвэрлэв.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644232
0 эможи

keyboard_arrow_up