Нийслэлийн хориглосон бүсээс 4557 толгой МАЛ ГАРГАЛАА Нийслэлийн хориглосон бүсээс 4557 толгой МАЛ ГАРГАЛАА
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Нийслэлийн хориглосон бүсээс 4557 толгой МАЛ ГАРГАЛАА

2023 оны 1 сарын 25

Нийтийн эзэмшлийн зам талбай бохирдуулах, ногоон байгууламж сүйтгэх, зам тээврийн осол гаргах, халдварт, гоц халдварт өвчин тархах зэрэг эрсдэлээс сэргийлэн нийслэлийн ихэнх хэсэгт мал аж ахуй эрхлэхийг хориглодог. Энэ жил нийт нутгаар өвөлжилт хүндэрснээс нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд мал олноор орж ирэх тохиолдол цөөнгүй гарсан.

 

Иймээс Нийслэлийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулж, нэгдүгээр сарын 21-23-ны хугацаанд 396 албан хаагч, 53 тээврийн хэрэгсэлтэй ажиллан, нийт 4557 толгой малыг хориглосон бүсээс гаргалаа. Албан хаагчид мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 4545 толгой адуу, 12 толгой үхрийг гаргаад байна. Мөн  цагдаагийн байгууллагаас нэг иргэнд торгуулийн арга хэмжээ авч, шаардлага хүргүүлэн, адуучдын төлөөлөлтэй уулзан, санал хүсэлтийг нь сонсож, албан мэдэгдэл өгч ажиллажээ. Халдварт, гоц халдварт өвчин тархах эрсдэлээс сэргийлэх зорилгоор хориглосон бүс дэх малтай иргэдийг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг нийслэлээс 2017, 2018 онд авч байв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644228
0 эможи

keyboard_arrow_up