Ж.Эрхэмбаатар: “Нийтийн албан тушаалтны мэдээллийг нийтэд түгээж болохгүй“ гэж иргэдэд ойлгогдсонд уучлал хүсье Ж.Эрхэмбаатар: “Нийтийн албан тушаалтны мэдээллийг нийтэд түгээж болохгүй“ гэж иргэдэд ойлгогдсонд уучлал хүсье
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Ж.Эрхэмбаатар: “Нийтийн албан тушаалтны мэдээллийг нийтэд түгээж болохгүй“ гэж иргэдэд ойлгогдсонд уучлал хүсье

2023 оны 1 сарын 20

Arslan.mn

Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн 6.3 дахь заалтын талаар ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар өнөөдөр мэдээлэл өглөө. 

Тус хуулийн төслийн 6.3-т Нийтийн албан тушаалтан хүний хувийн мэдээллийг олон нийтийн сүлжээнд зөвшөөрөлгүйгээр нийтлэх, түгээхийг хориглоно хэмээх заалт байсан нь олон нийтийн эсэргүүцэлтэй тулгараад байсан юм. 

Тэрээр энэ үеэр "Тус хуулийн 6.3 дахь заалтын томьёолол дээр бага зэрэг найруулгын алдаа гаргаснаас үүдэн иргэдэд буруу ойлгогдчих шиг боллоо. Уг хуулийн заалт нь аливаа албан тушаалтан ажил, албаны чиг үүргээ гүйцэтгэж байхдаа олж авсан хувь хүний мэдээллийг олон нийтэд түгээхийг хориглосон агуулгатай. Нийтийн албан тушаалтан ажил үйлчилгээгээ хийж байхдаа хүний хувийн мэдээлэлтэй байнга харьцдаг. Уг мэдээллээ олон нийтийн сүлжээнд түгээхийг хориглосон агуулгатай заалт байсан. Энэ заалтыг хэлэлцүүлгийн явцад хассан. 

Дээрх заалт "Нийтийн албан тушаал эрхэлдэг хүний мэдээллийг нийтэд түгээж болохгүй" гэдгээр иргэдэд ойлгогджээ. Бидний хувьд "Нийтийн албан тушаалтан хувь хүний мэдээллийг нийтэд түгээж болохгүй" гэж уншаад байсан. Энэ нь бидний буруу. Тиймээс тухайн заалтыг хуулийн төслөөс хассан. 

Түүнчлэн 6.1.3 дахь заалтын заналхийллээс бусад томьёоллыг хассан байгаа. Заналхийлэх гэдэг нь тодорхой үйлдлийг хийх, хийхээс татгалзах нөхцөл шаардлагыг тулгаж, улмаар тавьсан шаардлагыг нь биелүүлэхгүй тохиолдолд сүрдүүлдэг. Сүүлийн үед ийм үйлдэл цахим орчинд их гарч байна. Ялангуяа, хувийн мэдээллийг нь ашиглаж насанд хүрээгүй хүүхдийг дарамталж, бэлгийн харилцаанд орсон гэмт хэрэг өсөж байна.

Олон нийтийн сүлжээ нь бидний амьдралын нэг хэсэг болжээ. Үзэл бодлоо илэрхийлж, эрх чөлөөгөө хэрэгжүүлж байгаа энэ орон зай маань эрүүл аюулгүй байх ёстой. Гэтэл цахим орчинд янз янзын хүмүүс бий. Нүүрээ нуусан хулгайч, хүчирхийлэгч, гэмт хэрэгтэн оршиж байгаа орон зай. 

 

Жишээлбэл, насанд хүрээгүй хүүхдийг садар самуунд уруу татсан, хүчиндсэн гэмт хэргийн гаралт 2021, 2022 онд 18 дахин өссөн байна. Залилан мэхлэх гэмт хэрэг 180, 280 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм. Энэ тоо болгоны ард бодитой хүн байгаа. Ийм нөхцөл байдалд хууль хяналтын байгууллага, эрүүгийн хэрэг үүсгээд тэмцэж байгаа юу гэвэл, тийм. Үүний зэрэгцээ эрх зүйн орчин хэрэгтэй байна. 

Бид үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хөндөөгүй. Энэ хуулийг боловсруулахдаа фэйсбүүкийн дүрэм журмыг судалсан. Мөн эрх зүйн орчноо ойлгомжтой болгосон улс орны туршлагыг судаллаа. 

Зөрчилтэй контент гэдгийг хэрхэн тодорхойлох юм бэ гэдэг асуулт бий. Үүнийг тодорхойлох аргачлал байна.  

  • Нэгдүгээрт, агуулгыг нь харах
  • Хоёрдугаарт, зорилгыг нь харах
  • Гуравдугаарт, субъектээр ялгаж үздэг юм байна.

Тус хуулийн 6.2.1 дахь заалтад тухайн контентыг хэн нийтэлсэн бэ гэх нөлөөллийг нь харах шалгуурыг тавьсан. Гэвч нөлөө бүхий байдлыг нь харна гэсэн энэ заалт хасагдсан байгаа. Хамгийн харамсалтай нь 6.3 дахь заалт хасагдчихлаа. Бидний буруу.

Чухам ямар сургамжийг өгч байгаа гэхээр нийтийн албан тушаалтан дур зоргоороо хүний хувийн мэдээллийг олон нийтийн сүлжээнд тавиад байж болох юм биш үү. Тиймээс нийтийн албан тушаалтан ийм үйлдэл хийхийг хориглоно гэж бичсэн. Харамсалтай нь найруулгыг буруу томьёолсон байна" хэмээлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644205
0 эможи

Зочин
2023-01-23 13:38
ЦАХИМ ЦАХИМ гээд орилоод байсан хаана байна. ХҮҮХДИЙН МӨНГИЙГ яаж САМАРАВ , одоо энэ хуулийг хар УУЧЛААРАЙ гээд ард түмнээ басамжлаад дуусгадаг гэнээ .ӨРӨВДӨЛТЭЙ көөркийс
DR. PRADHAN
2023-01-22 04:18
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
DR. PRADHAN
2023-01-22 04:18
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Зочин
2023-01-21 19:22
Ха ха амьдрах чадваргүй новшнууд нам дагаж намираад гэж
Зочин
2023-01-21 10:42
Мэдлэг боловсролтой болж бацж терийн алба хаших естой!!! Шоу бодит байдал 2 еер!
хэцүү
2023-01-21 08:16
овоо гайгүй залуу гэж боддог байсан даргын зөвлөх болоод тэс өөрчлөгдөх пмаа мөнгө ямба2 хүнийг дор нь эвдэх золиг юм кк
keyboard_arrow_up