УЕПГ: Улсын хэмжээнд өнгөрсөн онтой харьцуулахад зөрчлийн гомдол 13 хувиар өссөн УЕПГ: Улсын хэмжээнд өнгөрсөн онтой харьцуулахад зөрчлийн гомдол 13 хувиар өссөн
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
02 сарын 22, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

УЕПГ: Улсын хэмжээнд өнгөрсөн онтой харьцуулахад зөрчлийн гомдол 13 хувиар өссөн

2023 оны 1 сарын 18

Arslan.mnУлсын ерөнхий прокурорын газраас 2022 онд хүний эрх зөрчигдсөн асуудлаар болон хүний эрхийг сэргээх, байгууллагын үйлчилгээг иргэдэд хүргэх чиглэлээр хийсэн ажлаа танилцуулж байна. Мөн Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьсан зарим гэмт хэргийн шийдвэрлэлт, явцын талаар мэдээлэл өглөө.

УЕП-ын Зөрчлийн хэрэг бүртгэл хяналт тавих газрын хяналтын прокурор Ч.Батбаяр:

-2022 онд зөрчил шалгах эрх бүхий байгууллагуудад 10513 зөрчлийн хэрэг шалгах ажиллагаанд 83 прокурор хяналт тавьж ажилласан. Улсын хэмжээнд өнгөрсөн онтой харьцуулахад зөрчлийн гомдол 13 хувиар өссөн. Зөрчлийн хэрэг нээж шалгасан байдлаар авч үзвэл 16.4 хувьд шийдвэрлэсэн байна. Нийт зөрчлийн 58 хувь нь нийслэлд 42 хувь нь орон нутагт үйлдэгдсэн байна. Хялбаршуулсан журмаар 141700 гомдол мэдээллийг шийдвэрлэсэн. Эрх бүхий байгууллагад нийт 470 удаа шалгалт хийсэн. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар цагдаагийн байгууллага шалгасан байна. Прокурор бол хяналтын харьяа эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлтэй ажлыг явуулдаг.

Бусдын биед халдаж кофе асгасан гэх Б.Ариунзаяад холбогдох хэрэгт зөрчил шалгах ажиллагаа явуулж Эрүүгийн хэрэг үүсгэж, харьяаллын дагуу шалгуулахаар хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн.

Машин ачилтын зөрчлийн тухайд ХЗДХ-ийн сайдын 2019 оны А101 дүгээр тушаалаар зохицуулдаг. Энэ журамд зааснаар замын хөдөлгөөний удирдлагын төвийн албан хаагчид бичгээр болон цахимаар олгосон мэдээллийг үндэслэж тээврийн хэрэгслийг түр саатуулах, зөөж шилжүүлэх ажиллагааг хэрэгжүүлдэг. Жишээлбэл, жолооч тээврийн хэрэгслээ явган хүний зорчих хэсэгт байршуулж хөдөлгөөнд саад учруулбал Зөрчлийн тухай хуулийн 17 дугаар зүйлд зааснаар замын хөдөлгөөний алба хаагч ажилт тээврийн ажилтантай цахим системээр дамжуулж ирүүлсэн фото мэдээллийг харгалзаж тухайн тээврийн хэрэгслийг түр саатуулах зөвшөөрөл олгодог. Харин жолоодох эрхгүй, эрх нь дууссан этгээд тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил гаргасан бол тээврийн хэрэгслийг замын цагдаагийн нэгжийн алба хаагчид бичгээр өгч гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа.

Ачилт тээврийн зардал гаргуулж байгаа хэрнээ зөрчил шалгах ажиллагаа явуулахгүй байна гэдэг дүн гарсан. Тиймээс холбогдох хуульд өөрчлөлт оруулах хүсэлтийг ХЗДХЯ-нд хүргүүлсэн гэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644176
0 эможи

keyboard_arrow_up