УЕПГ: Г.Дөлгөөн, Я.Сод-Эрдэнэ, Б.Ринчиндорж нарт холбогдох хэргийг өөр хэрэгт нэгтгэж АГТ-ээс мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна УЕПГ: Г.Дөлгөөн, Я.Сод-Эрдэнэ, Б.Ринчиндорж нарт холбогдох хэргийг өөр хэрэгт нэгтгэж АГТ-ээс мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

УЕПГ: Г.Дөлгөөн, Я.Сод-Эрдэнэ, Б.Ринчиндорж нарт холбогдох хэргийг өөр хэрэгт нэгтгэж АГТ-ээс мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна

2023 оны 1 сарын 18

Arslan.mn“Прокуророос Ж.Энхбаяр, Г.Дөлгөөн нарт холбогдох Хөгжлийн банкны хэргийг тусгаарласан гэх үндэслэлээр шүүхэд шилжүүлэхгүй авч үлджээ” гэх мэдээлэл сүүлийн өдрүүдэд хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр гарч байна. Тэгвэл энэ талаар Нийслэлийн прокурорын газраас  тодруулахад: 
Polit.mn, isee.mn сайтууд болон ТВ9 телевизийн “Монгол коммент” нэвтрүүлгээр гарсан “Прокурор Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон нэр бүхий хүмүүсийн хэргийг шүүхэд шилжүүлэхгүй байх зорилгоор тусгаарлан авч үлдсэн, хэрэг суйлсан” гэсэн агуулгатай мэдээллүүд нь үндэслэлгүй мэдээлэл байна. 
1-рт: Авлигатай тэмцэх газраас шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн Хөгжлийн банктай холбоотой хэрэгт мэдээлэлд нэр дурдагдсан хүмүүст холбогдох хэрэг ирээгүй.  
2-рт: Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад байгаа Хөгжлийн банкны хэрэгт шалгагдаж байсан Г.Дөлгөөн, Я.Сод-Эрдэнэ, Б.Ринчиндорж нарт холбогдох хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад тусгаарлан өөр хэрэгт нэгтгэж, Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Эдгээр хүмүүст холбогдох хэргийг тусгаарлан шалгаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж болно, мөн тухайн хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд саад болохгүй бол зарим яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлана” гэж заасны дагуу хийгдэж байгаа ажиллагаа. 


Хөгжлийн банкны хэргээс зарим хүмүүст холбогдох хэргийг тусгаарлан шалгаж байгаа нь хуульд заасан үндэслэл, шаардлагын дагуу хийгдсэн ажиллагаа бөгөөд “шүүхэд шилжүүлэхгүй байх зорилгоор авч үлдсэн” гэх асуудал байхгүй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644174
0 эможи

ХУУЛИЙН байгууллагуудаа цэвэрлэх ёстой
2023-01-18 13:56
ЯАГААД ерөнхий прокурор байсан Энхамгалан, Дорлигжав нарын хэргийг шалгахгүй байгаа юм вэ?
Зочин
2023-01-18 12:54
Янгугийн Сод-Эрдэнийг шалгаж чадахгүй ээ. Гонжийн жоо.
keyboard_arrow_up