УЕПГ: Иргэн, хуулийн этгээд болон өмгөөлөгчөөс гаргасан 472 гомдол, хүсэлтийг ХЯНАН шийдвэрлэв УЕПГ: Иргэн, хуулийн этгээд болон өмгөөлөгчөөс гаргасан 472 гомдол, хүсэлтийг ХЯНАН шийдвэрлэв
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 25, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

УЕПГ: Иргэн, хуулийн этгээд болон өмгөөлөгчөөс гаргасан 472 гомдол, хүсэлтийг ХЯНАН шийдвэрлэв

2023 оны 1 сарын 11

Arslan.mn

Прокурорын байгууллага 2023 оны 01 дүгээр сарын 02-ноос 06-ны өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээд болон өмгөөлөгчөөс гаргасан 472 гомдол, хүсэлтийг шинээр хүлээн авч, нийт 1061 гомдол, хүсэлтийг хянан шалгав. Үүнээс 418-ыг нь шийдвэрлэж холбогдох арга хэмжээг авсан бөгөөд одоо прокурорт 643 гомдол, хүсэлт хянагдаж байна.

Шинээр хүлээн авсан гомдол, хүсэлтийн 11 нь ял эдлүүлэх ажиллагаатай холбоотой, 2 нь шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгуулах талаар байгаа бол 459 нь эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гаргасан гомдол, хүсэлт байна.

Дээрх хугацаанд Нийслэлийн Дүнжингарав, Мишээл төвүүдэд ажиллаж байгаа “Прокурорын байгууллагын нэг цонхны үйлчилгээ үзүүлэх төв”-үүд нийт 5 иргэний өргөдөл гомдлыг хүлээн авч харьяа прокурорын газарт нь шилжүүлж, 15 иргэнд прокурорын байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагаатай холбоотой зөвлөгөө мэдээллийг өгч ажиллав.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644037
0 эможи

УЕПГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up