Хөгжлийн Банкны 55 зээлдэгчтэй холбогдуулан одоогоор 300 гаруй иргэнийг ГЭРЧЭЭР ДУУДСАН Хөгжлийн Банкны 55 зээлдэгчтэй холбогдуулан одоогоор 300 гаруй иргэнийг ГЭРЧЭЭР ДУУДСАН
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Хөгжлийн Банкны 55 зээлдэгчтэй холбогдуулан одоогоор 300 гаруй иргэнийг ГЭРЧЭЭР ДУУДСАН

2023 оны 1 сарын 09

Хөгжлийн Банкийг хянан шалгах түр хорооны дарга УИХ-ын гишүүн Б.Энхбаяр гэрч дуудах сонсголын талаар өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрбээр “Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын тов, хэлэлцэх асуудлыг тогтоосон.

Энэхүү сонсголыг нэг, хоёр, гуравдугаар сард гурван үе шаттайгаар зохион байгуулна.

  • Нэгдүгээр сарын 16-20-нд Хөгжлийн Банкнаас санхүүжүүлсэн шууд зээлийн олголт, эргэн төлөлттэй холбоотой асуудлыг сонсож, холбогдох гэрч болон хамаарал бүхий этгээдийг гэрчээр асууж, нотлох баримтыг шинжлэх ажлыг зохион байгуулна.
  • Хоёрдугаар сарын 13-17-нд Хөгжлийн Банкны эх үүсвэрээс улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй хөрөнгө оруулалтын 365 төсөл арга хэмжээний ашиглалт, зарцуулалт, үр дүнг хэлэлцэнэ.
  • Гуравдугаар сарын 13-17-нд Хөгжлийн Банкны эх үүсвэрээр арилжааны банкуудаар дамжуулан олгосон 2,542 төсөл хөтөлбөрийн зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүнг сонсоно. Энэ асуудлыг өмнө нь огт хөндөөгүй байсныг онцлох хэрэгтэй" гэв.

Үргэлжлүүлэн тэрбээр "Хөгжлийн Банкнаас шууд санхүүжүүлсэн 3.5 их наяд төгрөгийн дүн бүхий 77 зээлдэгчтэй холбоотой асуудлаар нотлох баримтыг ирэх долоо хоногт шинжлэн судална.

Хяналт шалгалтын урьдчилсан мэдээгээр 77 зээлдэгчээс 22-ынх зарцуулалт хэвийн байна гэдэг дүгнэлт гарсан. Өөрөөр хэлбэл, тухайн зээл олголтод зөрчил илрээгүй, эргэн төлөлт нь хэвийн үргэлжилж байгаа гэсэн үг.

Тэгэхээр зарцуулалт нь хэвийн үргэлжилж байгаа уг 22 зээлдэгчийг хасаж, үлдсэн 55 зээлдэгчийн мэдээллийг нэг бүрчлэн шалгана.

Энэхүү 55 зээлдэгчтэй холбогдуулан гэрчээр дуудах хүний тоо одоогоор 300 гаруй байна" хэмээн мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
643978
1 эможи

keyboard_arrow_up