ТАНИЛЦ: 2023 онд хүүхдийн мөнгө авах хүсэлтээ ИНГЭЖ гаргана
Монгол Улсын 2023 оны төсвийн хууль хэрэгжиж эхэллээ. Төсвийн хуулийн дагуу Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нийт хүүхдийн 91 хувьд нь олгоно. Өндөр орлоготой айл өрхийн хүүхдүүдэд мөнгөн тэтгэмжийг олгохгүй бөгөөд үлдсэн хүүхдүүдэд сар бүр 100 000 төгрөгийг үргэлжлүүлэн олгох юм.
Тэгвэл 2022 онд хүүдийн мөнгө олгох журмыг шинэчилсний дагуу бэлнээр авахын тулд Ebarimt.mn, Ehalamj.mn системээр дамжуулан хүсэлт илгээдэг болсон билээ.
Өнгөрсөн онд хүүхдийн мөнгө авсан иргэд ч дахин хүсэлт илгээж, баталгаажуулах юм. Ингэхдээ 2023 оны бүх сарыг идэвхжүүлж, хүсэлтээ илгээнэ. Мөн шинээр мэндэлсэн хүүхдээ ч цахимаар бүртгүүлэх боломжтой.
Тухайлбал, Ehalamj.mn системээр дамжуулан хүсэлтээ дараах дарааллаар илгээнэ.
1. E-halamj сайт руу нэвтэрч орно.
2. "Хүүхдийн хуримтлал" цэсийг сонгоно.
3. 2023 он гэж сонгоод "хүсэлт илгээх" товчийг дарна.
4. Хүүхэд тус бүрийн нэрний доор хүлээн авах данс болон хүсэлт гаргах сарууд байна. (Жишээ нь: 3 хүүхэдтэй бол хүүхэд тус бүрийн нэр дансны дугаар байна) Гарч ирсэн саруудыг дарж, идэвхжүүлэн, хүсэлтээ илгээнэ.








