Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын 2022 оны тайлангийн хурал болж, шилдэг хэлтэс, алба хаагчдаа шагнаж УРАМШУУЛЛАА Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын 2022 оны тайлангийн хурал болж, шилдэг хэлтэс, алба хаагчдаа шагнаж УРАМШУУЛЛАА
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 18, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын 2022 оны тайлангийн хурал болж, шилдэг хэлтэс, алба хаагчдаа шагнаж УРАМШУУЛЛАА

2022 оны 12 сарын 30

Arslan.mn

Хан-Уул дүүргийн Цагдаагийн газар 2022 оны ажлаа дүгнэх тайлангийн хурал өнөөдөр /2022.12.30/ амжилттай зохион байгууллаа.

Хурлын нээж  Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Т.Дамбийням  хэлсэн үгэндээ "Өнөөдөр бид бүхэн энэ онд хийж гүйцэтгэсэн ажлын ололт амжилт, алдаа дутагдлаа дүгнэж, ажилдаа идэвх санаачилга гарган ажил хөдөлмөрөөрөө бусдыгаа хошуучлан ажилласан 60 гаруй  алба хаагчдаа тодруулан шагнаж урамшууллаа. 

Манай дүүргийн цагдаагийн газар 2022 оны нийслэлийн "Шилдэг цагдаагийн газар"-аар шалгарсан бол цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасаг болон Замын цагдаагийн тасаг улсын хэмжээнд тэргүүний хамт олноор шалгарч, ажлаа дүгнүүлсэн.  Мөн алба хаагчид ажил мэргэжлээрээ нийслэлийн хэмжээнд тэргүүлж, ажлын үр дүнгээ үнэлүүллээ.

Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газар 2022 онд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нөлөөллийн болон хүүхэд хамгаалал, оюутан эргүүл, залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зэрэг маш олон арга хэмжээг зохион байгуулан ажиллаж, олон нийт, залуучууд руу зөв хандлага, зөв сонголт, амьдралын хэв маягийг уриалсан "Намайг алгас" арга хэмжээний хүрээнд улсын хэмжээнд тэргүүлж, тэргүүний хамт олноор шалгарсан." гэв.

Arslan.mn

Хурлаар энэ онд хийж гүйцэтгэсэн ажлын ололт амжилт, алдаа дутагдлаа дүгнэж, өргөсөн тангарагтаа үнэнч байж, төр, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүрэг, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн, хуулийг чанд сахиж, идэвх санаачилга гарган ажил хөдөлмөрөөрөө бусдыгаа хошуучлан ажилласан хэлтэс, газар, алба хаагчдаа тодруулан шагнаж урамшууллаа. 

Тодруулбал, оны тэргүүний хамт олонд 1,000,000 сая төгрөг,  тэргүүний алба хаагч нарт  сарын үндсэн цалингийн 50 хувиар, оны онцлох алба хаагч нарт 200,000 төгрөгийн мөнгөн урамшуулал олголоо.

Arslan.mn

Оны "Тэргүүний хамт олон"-оор

  • Цагдаагийн дэд хурандаа Н.Баттөмөр даргатай  нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн хамт олон

Оны "Тэргүүний алба хаагч"-аар

  • Хүний нөөцийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Даваасүрэнгийн Өнөрцэцэг
  • Аж ахуйн ажилтан, цагдаагийн дэслэгч Эрдэнэчулууны Алтантуяа
  • Замын цагдаагийн хэлтсийн Чиглэлийн ахлах зохицуулагч,цагдаагийн хошууч Ядамсүрэнгийн Соронзонболд
  • Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Батсүхийн Ууганбаяр
  • Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн  Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Лхагважавын Адилбаатар
  • Нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн  хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Батбаярын Мөнхбаяр
  • Хоёрдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн  эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Мөнхтулгын Өсөхбаяр
  • Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн  Зөрчлийн хэрэг бүртгэх тасгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч  Мөнхжаргалын Нямсүрэн
  • Хоёрдугаар хэлстийн Шуурхай удирдлагын тасгийн  жижүүрийн цагдаа жолооч, цагдаагийн сургагч ахлагч Дармаараазийн Баатарсүх

Оны "Онцлох алба хаагч"-аар

  • Нэгдүгээр хэлтсийн хүүхдийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Баярхүүгийн Ариунаа
  • Хоёрдугаар хэлтсийн Гэр бүл хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Даваасүрэн Жавхлантөгс
  • Хоёрдугаар хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн  мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ганпүрэвийн Хишигдорж
  • Хоёрдугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн  мөрдөгч, цагдаагийн дэслэгч Энхбаярын Бямбасүрэн
  • Хоёрдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах  тасгийн хороо хариуцсан цагдаа, цагдаагийн дэд ахлагч Хишигдүүрэнгийн Адъяахүү
  • Нэгдүгээр хэлтсийн Шуурхай удирдлагын тасгийн  мэдээлэл хүлээн авагч, жижүүрийн цагдаа, цагдаагийн ахлагч Батбаярын Батцэнгэл
  • Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Бунддоржийн Жанчивдорж

 

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

 

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643807
1 эможи

DR. PRADHAN
2022-12-31 15:02
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар APPLY NOW
DR. PRADHAN
2022-12-31 15:02
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар APPLY NOW
Irgen
2022-12-31 11:15
Tsagdaagiin buh alba haagch zaluusdaa sain saihnig husey
keyboard_arrow_up