ЭЦА: БЗД-ийн Цагдаагийн 3-р хэлтсийн “Эрүүгийн цагдаагийн тасаг“ тэргүүний хамт олноор ШАЛГАРЛАА ЭЦА: БЗД-ийн Цагдаагийн 3-р хэлтсийн “Эрүүгийн цагдаагийн тасаг“ тэргүүний хамт олноор ШАЛГАРЛАА
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЭЦА: БЗД-ийн Цагдаагийн 3-р хэлтсийн “Эрүүгийн цагдаагийн тасаг“ тэргүүний хамт олноор ШАЛГАРЛАА

2022 оны 12 сарын 28

Arslan.mn

ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн алба энэ оны “Үйл ажиллагааны тайлангийн хурал”-аа өнөөдөр /2022.12.28/ амжилттай зохион байгууллаа.

Хуралд Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, бригадын генерал Ц.Ням-Очир, Эрүүгийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Т.Сүхболд болон харьяа нэгжийн алба хаагчид танхим болон цахимаар оролцсон юм. 

Хурлаар энэ онд хийж гүйцэтгэсэн ажлын ололт амжилт, алдаа дутагдлаа дүгнэж, Эрүүгийн цагдаагийн албаны хүрэх түвшин, ажил дүгнэх шалгуур үзүүлэлтүүдийг хангаж, гэмт хэргийг мэргэжлийн өндөр ур чадвар гарган илрүүлж, өргөсөн тангарагтаа үнэнч байж, төр, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүрэг, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн, хуулийг чанд сахиж, идэвх санаачилга гарган ажил хөдөлмөрөөрөө бусдыгаа хошуучлан ажилласан алба хаагчдыг шалгаруулан шагнаж, урамшууллаа.

Arslan.mn

Эрүүгийн цагдаагийн албаны “Ажил мэргэжлийн аварга эрүүгийн мөрдөгч”-өөр Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Амарзаяагийн Хүсэлбат

 “Ажил мэргэжлийн аварга эдийн засгийн мөрдөгч”-өөр Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ганболдын Энхбаяр

“Ажил мэргэжлийн аварга хэсгийн төлөөлөгч”-өөр Төв аймгийн цагдаагийн газрын Заамар сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн Заамар сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Нямдоржийн Бямба-Очир

“Ажил мэргэжлийн аварга мөрдөгч”-өөр Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахмад Рагчаасүрэнгийн Сундуйсүрэн

“Гэмт хэргийн тухай хамгийн үнэтэй мэдээлэл авсан алба хаагч”- аар Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Хүрэл-Эрдэнийн Энхмандах

“Хамгийн уран нарийн аргаар гэмт хэрэг илрүүлсэн алба хаагч”-аар Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Эрүүгийн цагдаагийн хэлтсийн эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Батмандахын Наранбаатар

Эрүүгийн цагдаагийн албаны “Тэргүүний хамт олон”-оор

Баянзүрх цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн “Эрүүгийн цагдаагийн тасаг” тус тус шалгарав.

Улиран одож буй 2022 онд эрхэлсэн ажилдаа идэвх, зүтгэл гарган бусад нэгжүүдээ  манлайлан ажилласан “Тэргүүний хамт олон”, “Ажил мэргэжлийн аварга”-аар шалгарсан алба хаагчид та бүхэндээ ажлын амжилт хүсье.

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643783
0 эможи

keyboard_arrow_up