Х.Нямбаатар: Бооцоот морин уралдааны унаач нь зөвхөн 18 насанд хүрсэн хүн байна Х.Нямбаатар: Бооцоот морин уралдааны унаач нь зөвхөн 18 насанд хүрсэн хүн байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Х.Нямбаатар: Бооцоот морин уралдааны унаач нь зөвхөн 18 насанд хүрсэн хүн байна

2022 оны 12 сарын 27

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай, Казиногийн тухай, Бооцоот морин уралдааны тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хуулийн төслүүдийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлсэн.

Хуулийн төсөлд хүүхдийн эрхийг хамгаалах үүднээс бооцоот морин уралдааны морийг морь унах, уралдуулах чадвар, дадлыг эзэмшсэн, 18 насанд хүрсэн хүн унах бөгөөд тухайн шаардлагыг хангаагүй хүнээр бооцоот уралдааны морь унуулахыг хориглох зохицуулалтыг тусгажээ. Ингэснээр унаач хүүхдийн эрхийг хөндөхгүйгээс гадна морь мэддэг, унаж чаддаг хүмүүс шинээр ажлын байртай болох боломж бий боломжтой юм байна.

Хуулийн төсөл батлагдсанаар дараах эерэг үр дагавар бий болно гэж үзжээ.

– Улсын төсөвт төвлөрөх татварын орлого нэмэгдэх, мөн татварын орлогын зарим хэсгийг нийгэм, соёлын үйл ажиллагаанд зарцуулах;

– Морины эзэн, уяачид Үндэсний их баяр наадам, бүсийн хурдан морины уралдаанаас гадна бусад улиралд морио уралдуулах, орлого олох, мөн морины уралдааныг олон ангиллаар зохион байгуулах боломжтой болох тул хурдан морины уралдаанд уралдуулж чаддаггүй эрлийз адуугаа бооцоот морин уралдаанд уралдуулах боломжтой болно;

– Бооцоот морин уралдааны унаач нь зөвхөн 18 насанд хүрсэн хүн байх тул хүүхдийн эрхийг зөрчсөн тухай асуудал яригдахгүй бөгөөд моринд гарамгай хүмүүс шинээр ажлын байртай болох боломжтой;

– Бооцоо тавьж оролцогч нь 18 насанд хүрсэн хүн байх буюу Монгол Улсын, эсхүл гадаадын иргэн байх боломжтой. Морин спортыг олон нийтэд сурталчлах, хөгжүүлэх, морь шинжиж мэддэг хүмүүс бооцоо тавих зэргээр чөлөөт цагаа сонирхолтой өнгөрүүлэх боломжтой болно;

– Уралдаан үзэгч нь бүсийн болон улсын хурдан морины уралдаангүй цагт ч морин уралдааныг морин тойруулгад очиж, эсхүл өргөн нэвтрүүлгээр дамжуулан үзэж сонирхох боломжтой болох бөгөөд дотоодын иргэд чөлөөт цагаа өнгөрүүлэх, гадаадын жуулчид зорьж очих газар нэмэгдэх зэрэг ач холбогдолтой байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643733
1 эможи

Зочин
2022-12-27 19:12
Уяач өөрөө унах нь зөв.
keyboard_arrow_up