УЕПГ: Нүүрсний хэрэгт холбогдсон 76 хүнээс 22-ыг нь хилээр ГАРАХЫГ ХОРИГЛОСОН УЕПГ: Нүүрсний хэрэгт холбогдсон 76 хүнээс 22-ыг нь хилээр ГАРАХЫГ ХОРИГЛОСОН
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

УЕПГ: Нүүрсний хэрэгт холбогдсон 76 хүнээс 22-ыг нь хилээр ГАРАХЫГ ХОРИГЛОСОН

2022 оны 12 сарын 21

“Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах” Ерөнхий хяналтын сонсгол төрийн ордонд эхэллээ. 

Сонсголд Улсын ерөнхий прокурор дараах мэдээллийг хийлээ. 

Өнөөдрийн байдлаар нүүрсний хулгайн чиглэлээр 21 хэрэг үүсгэн шалгагдаж байгаа ба мөрдөн байцаалтын 17 хэрэгт нийт 76 хүнийг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан.

Нүүрсний олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах ажиллагаатай холбоотой хэргүүдэд хойшлуулшгүйгээр 15 хүнийг баривчилсан бөгөөд яллагдагчаар татагдан шалгагдаж буй 76 хүний 73-т хуульд заасан таслан сэргийлэх арга хэмжээг авсан байна.

Үүнийг төрлөөр нь авч үзвэл:

  • Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 10,
  • Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 22,
  • Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 38,
  • Тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 3 яллагдагч тус тус байна.

Мөрдөн байцаалт явуулсан нийт 17 хэргээс 23 хүнд холбогдох 4 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, одоо 53 хүнд холбогдох 13 хэргийг шалгаж байна хэмээв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643605
0 эможи

keyboard_arrow_up