Онгон сумын нутгаас портертой гарсан иргэнийг эрэн ХАЙЖ БАЙНА Онгон сумын нутгаас портертой гарсан иргэнийг эрэн ХАЙЖ БАЙНА
05 сарын 08, Баасан
Өнөөдөр тойм

Arslan.mn

Онгон сумын нутгаас портертой гарсан иргэнийг эрэн ХАЙЖ БАЙНА

2022 оны 12 сарын 14

Сүхбаатар аймгийн Онгон сумын 2 дугаар багийн нутаг сумын төвөөс баруун хойд зүгт 50 км/-т орших Шар бүрд хэмээх газраас иргэн Ц нь 12-р сарын 12-ны 20:00 цагийн орчимд “Портер” загварын автомашинтай Онгон сумаас Баруун-Урт сумын чиглэлд яваад сураггүй болжээ. Энэ дуудлагыг Онцгой байдлын газар 12-р сарын 13-ны 14:43 цагт хүлээн авсан байна.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Онгон сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн нь 65 настай эрэгтэй Ц-г эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ.

Эрлийг тус сумын Жарын-Овоо, Шаргын-Уул, Таван булаг, Шар бүрд хэмээх газруудаар 301 км-т зохион байгуулаад олоогүй бөгөөд 14-ний өглөө 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн ОБЕГ-аас мэдээлэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
2
confuse an post
1
angry an post
643360
4 эможи

keyboard_arrow_up