ЦЕГ: Өчигдөр 45 жолооч согтуу жолоо барьж, гэр бүлийн хүчирхийллийн 96 дуудлага БҮРТГЭГДЖЭЭ
админ
2022 оны 12 сарын 14
Энэ сарын 13-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1836 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1379, хулгайтай холбоотой 29, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 96, гэмт хэргийн шинжтэй 104 мэдээлэл бүртгэгдсэн байна.
Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 45, хүний биед халдсан 76, эрүүлжүүлэх байранд хоносон 118 тохиолдол гарчээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?









643345
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: