ЦЕГ: Шуурхай удирдлагын албаны ерөнхий зохицуулагч амжилттай оролцож ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
Малайз улсад жил бүр зохион байгуулагддаг хэт бартаат замын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 11 дүгээр сарын 28-аас12-р сарын 08-ны өдрүүдэд амжилттай болж өнгөрлөө.
25 дахь удаагаа зохион байгуулагдаж буй бартаат замын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тус улсын тамирчин, дэлхийн 9 удаагийн аварга А-Жоогийн урилгаар Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн Шуурхай удирдлагын хэлтэс /101,105/-ийн ерөнхий зохицуулагч, дэд хурандаа Г.Цэнгэлхүү амжилттай оролцож дэлхийн аварга боллоо.
Дэд хурандаа Г.Цэнгэлхүү нь 2014 оноос хойш хэт бартаат замын авто спортоор хичээллэж, 2017 онд “Tarantula” 4×4 хэт бартаат замын авто спортын тэмцээнээс мөнгө, 2019 онд Монголын бартаат замын авто спортын холбооноос зохион байгуулсан “Шонхор” challenge 4×4 хэт бартаат замын авто спортын тэмцээнд аваргалж, 2019 оны Монголын бартаат замын авто спортын холбооны “Мазаалай” Сhallenge 4×4 хэт бартаат замын авто спортын тэмцээнд амжилттай оролцож байсан юм.








