Х.Нямбаатар Боомтын асуудал эрхэлсэн сайдын ажлыг ХАВСРАН ГҮЙЦЭТГЭНЭ Х.Нямбаатар Боомтын асуудал эрхэлсэн сайдын ажлыг ХАВСРАН ГҮЙЦЭТГЭНЭ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Х.Нямбаатар Боомтын асуудал эрхэлсэн сайдын ажлыг ХАВСРАН ГҮЙЦЭТГЭНЭ

2022 оны 12 сарын 09

Нүүрсний хулгайг эсэргүүцэн жагсаж буй иргэд гурван шаардлагын дагуу ямар арга хэмжээ авч ажиллаж буйгаа Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр болсон Засгийн газрын ээлжит бус хуралдааны дараа мэдээлэл өгөх үеэрээ танилцуулав.

Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, “Нүүрсний экспортод хамгийн их санаа зовж байгаа хүмүүсийн нэг нь би. Нэгдүгээрт би өнгөрсөн хугацаанд эдийн засгийн хүндрэлтэй үед нүүрсний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр ЗГ-ын ажлын хэсгийг ахалж, Гашуунсухайт боомтод ажиллаж, цагдаа дотоодын цэргийн том бүрэлдэхүүн дэглэм сахисны үр дүнд МУ-ын нүүрсний экспорт 2019 оноос хойш хамгийн оргил үеийг даваад явж байгаа.

Харамсалтай зүйл юу вэ гэхээр монгол улсад орж ирж байгаа мөнгөн урсгал нэмэгдэхгүй байгаа нь нүүрс тээврийн хулгайн асуудлыг ЗГ олон нийтийн анхааралд оруулж шалгах чиглэл болж байна гэдгийг хэлье.

Хоёрдугаарт энэ долоо хоногт хуралдсан ЗГ-ын хуралдаанаар боомтын асуудал эрхэлсэн сайдын үүрэгт ажлыг намайг хавсарган гүйцэтгэх ЗГ-ын шийдвэр гарсан. Маргааш боомтын асуудал эрхэлсэн сайдын хувиар боомтуудын үндэсний зөвлөл болон бусад албан тушаалтнуудыг хуралдуулж боомттой холбоотой үүсээд байгаа нөхцөл байдлыг сайжруулах илүү хариуцлагатай болгох нүүрсний болон бусад ашигт малтмалын экспортыг биет хэмжээг нэмэгдүүлэх дээр тодорхой ажлуудыг авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байна” гэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643203
0 эможи

keyboard_arrow_up