П.Батчимэг: Ч.Ундрам гишүүн Төрийн ордонд үйлдэгдсэн ноцтой хүн амины хэргийг үйлдсэн “эзнийг” мэдээд яриад байгаа бус уу П.Батчимэг: Ч.Ундрам гишүүн Төрийн ордонд үйлдэгдсэн ноцтой хүн амины хэргийг үйлдсэн “эзнийг” мэдээд яриад байгаа бус уу
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

П.Батчимэг: Ч.Ундрам гишүүн Төрийн ордонд үйлдэгдсэн ноцтой хүн амины хэргийг үйлдсэн “эзнийг” мэдээд яриад байгаа бус уу

2022 оны 12 сарын 08

Arslan.mn

УИХ-ын гишүүн Ч.Ундрамын гэр бүлийн маргаантай асуудал олон нийтийн сүлжээнд цацагдаад байгаа.

Тэрбээр өчигдөр NTV телевизийн "Улаан Бал" ярилцлагын нэвтрүүлэгт орж, хувийн амьдрал болон албан ажлынхаа талаар ярьжээ.

Нэвтрүүлгийн үеэр УИХ-ын гишүүний хувиар та өөрийгөө ёс зүйн асуудалд орсон гэж боддог уу? гэсэн сэтгүүлчийн асуултад "Би өөрийнхөө гэрт, өөрийнхөө нөхөрт уйлаад бухимдлаа гаргаж байгаа нь ёс зүйн асуудал юмуу.

Би төрийн ордон дотор архидаж байгаад хүн унагаад алчхаагүй, зодоон хийгээгүй. Төрийн мөнгөнөөс хулгай хийгээгүй. Би ямар ёс зүйн асуудал гаргасан юм бэ. Ард түмэн яагаад миний хувийн асуудалд анхаарлаа төвлөрүүлээд байгаа юм. Тэр олон хулгайч нарт анхаарлаа чиглүүл л дээ" гэж хариулсан нь олны анхаарлыг татаад байна.

Тодруулбал УИХ-ын гишүүн агсан Г.Батхүүгийн дүү П.Батчимэг уг нэвтрүүлгийг үзээд "Хуулийн байгууллага одоо уг ярилцлагад анхаарлаа хандуулж, төрийн ордонд болсон санаатай, зохион байгуулалттай уг “аллага”-ын талаар олон нийтэд мэдээлэл өгөх нь үнэнд нийцтэй.

Ч.Ундрам гишүүн 2019 оны тавдугаар сарын 17-ны орой Төрийн ордонд үйлдэгдсэн ноцтой хүн амины хэргийг үйлдсэн “эзнийг” мэдээд яриад байгаа бус уу" хэмээн цахим хуудсандаа бичжээ.

Arslan.mn

УИХ, Засгийн газрын гишүүн асан Г.Батхүү 2019 оны тавдугаар сарын 17-нд Төрийн ордонд таалал төгссөн харамсалтай явдал болсон билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643100
0 эможи

Ах
2022-12-08 11:50
Наад архичин архи уухаараа доошоо ордог авгай чинь мэдэж бга шүү Ахыгаа алдсан хүн хардах эрхтэй УИХ гишүүн хүн ёс зүйтэй бх ёстой Гэртээ өөр хүнтэй шаалцдаг гишүүн гэж бх уу арай арай
Зочин
2022-12-08 11:40
Шшшшш ямар ч хэцүү юм бэ дээ УНДРАМ бухимдлаа л санаандгүй амны зоргооо ярьчихсан биз юун аймаар юм бэ.Батчимгээ та гэр бүл монголын сайхан гэр бүлийг салгах,сайхан хүмүүсийг,сайхан бяцхан үрсийг наад архиараа мөн ч олныг алж байгаа шүү таны сэтгэл өвдөхгүй байна байна.Таны хийж байгаа архи мөн олон гэр бүлийг булшилсан булшилсаар л байна.Харин таны нас барсан дүү хүн, Харин ард иргэдийн үхсэн сүйрсэн хүмүүс хүн биш.УЛ уу?
Зочин
2022-12-08 10:06
Хүний мууд дуртай новш вэ. Чи ч эмэгтэй хүн
keyboard_arrow_up