Алба хаагчид хамгаалалтын малгай, бамбай хэрэглэх нь жагсагчдад “хүч хэрэглэхдээ биш“ аюулгүй байдлаа хамгаалах зорилготой Алба хаагчид хамгаалалтын малгай, бамбай хэрэглэх нь жагсагчдад “хүч хэрэглэхдээ биш“ аюулгүй байдлаа хамгаалах зорилготой
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Алба хаагчид хамгаалалтын малгай, бамбай хэрэглэх нь жагсагчдад “хүч хэрэглэхдээ биш“ аюулгүй байдлаа хамгаалах зорилготой

2022 оны 12 сарын 07

Arslan.mn

Сүхбаатарын талбайд 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр зохион байгуулагдсан бүртгэлгүй, жагсаал цуглааны үед цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас олон нийтийн аюулгүй байдлыг хангах, нийгмийн дэг журам сахиулах, эмх замбараагүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамгаалалтын үүрэг гүйцэтгэсэн.

Тэгвэл дээрх жагсаал, цуглааны үеэр жагсаалд оролцсон иргэдийн эсэргүүцлийн үед цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 13 алба хаагч биедээ гэмтэл авсан байна.  Үүнээс 12 алба хаагч эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, 1 алба хаагч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Тухайлбал, алба хаагчид гар, хөл, толгой, цээжиндээ гэмтэл авч хавдсан, зулгарсан, язарсан, хамрын яс хугарсан зэрэг гэмтэл авсан бөгөөд бэртэл авсан алба хаагч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Мөн энэ үеэр жагсагчдаас шидсэн чулуунд цагдаагийн алба хаагчийн хамгаалалтын малгай хагарсан тохиолдол гарчээ. Хэрэв тухайн алба хаагч хөдөлмөрийн аюулгүй байдалд тусгагдсан хамгаалалтын малгайгүй байсан бол тархиндаа гэмтэл авч, магадгүй муугаар амиа алдах ч эрсдэл үүсэж болзошгүй нөхцөл үймээн самууны үеэр үүслээ.

Тайван жагсаал хэзээ ч үймж нөхцөл байдал хүндэрч болох тул цагдаагийн байгууллага байнгын бэлэн байдлыг хангаж ажиллах шаардлагатай бөгөөд НҮБ-ын хүний эрхийн хорооноос гаргасан журмаар "жагсаал цуглааны үеэр хэв журам сахиулж буй цагдаагийн албан хаагчид шаардлагад нийцсэн хамгаалалтын хувцас хэрэгслээр хангагдсан байна" гэж заасан байдаг.  

Цагдаагийн алба хаагчид хамгаалалтын малгай, бамбай хэрэглэж байгаа нь жагсагчид руу хүч хэрэглэж байгаа мэт харагдах боловч цаана нь тэдний хөдөлмөрийн аюулгүй байдлыг нь хамгаалж буй хэрэгсэл юм. 

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
4
haha an post
1
wow an post
2
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
2
angry an post
643077
28 эможи

Зочин
2022-12-13 23:28
зөв дэмжиж бна
Иргэн Баясгалан.
2022-12-07 18:05
Жагсаал хууль ёсоор бүртгүүлээгүй архи уусан танхай залуучууд багагүй байгаа нь тэдний төр засгаа эсэргүүцсэн үг яриа урианхай мэдэгдэж байна.Иймд Төр засаг Жагсаалын шаардлагыг хүлээн авсан хамтарч ажиллахаа илэрхийлсэн.Залуусыг нэгдэнэ гэдэгт итгэж байна.Нэгдэхгүй хууль ёсны засгийн газрын унагах хууль бус жагсаалаа үргэлжлүүлээд байвал албан тараах нь зөв.Төр засгийн шийдвэрээ тууштай дэмжинээ
Алтансүх Д/а
2022-12-07 15:52
Мэдэхгү
keyboard_arrow_up