ЦЕГ: “Эрдэнэс тавантолгой“ ХК-ийн өмнөх удирдлагууд өөрсдийн ажилчдаа жагсаал, ЦУГЛААНД УРИАЛСАН ЦЕГ: “Эрдэнэс тавантолгой“ ХК-ийн өмнөх удирдлагууд өөрсдийн ажилчдаа жагсаал, ЦУГЛААНД УРИАЛСАН
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЦЕГ: “Эрдэнэс тавантолгой“ ХК-ийн өмнөх удирдлагууд өөрсдийн ажилчдаа жагсаал, ЦУГЛААНД УРИАЛСАН

2022 оны 12 сарын 05

Сүхбаатарын талбайд жагсаал үргэлжилж байна. Жагсаалтай холбоотойгоор үүсээд буй нөхцөл байдлын талаар Цагдаагийн ерөнхий газраар мэдээлэл өглөө.

ЦЕГ-ын Дэд бөгөөд НЦУГ-ын дарга, бригадын генерал Р.Отгонжаргал "Сүхбаатарын талбайд өрнөж буй жагсаал цуглаан 12 дугаар сарын 4-ны өдрөөс өнөөдрийн хүртэл үргэлжилж байна. Жагсаал цуглаан зохион байгуулах тухай хуулинд жагсаал зохион байгуулахдаа зорилго агуулгаа танилцуулж бүртгүүлсэн байх шаардлагатайг тусгасан байдаг. Гэвч энэ жагсаал цуглаан бүртгэлгүйгээр зохион байгуулагдаж байгаа. Гэсэн ч цагдаагийн байгууллагаас иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажиллаж, тайван замаар үзэл бодлоо илэрхийлэхэд хүндэтгэлтэй хандаж байгаа.  

Архидан согтуурах, жагсаалын агуулга зорилгыг өөрчлөх үйлдлүүд гарч байна. Тухайлбал жагсаал, цуглаан далимдуулж "Нүүрсний хулгай" гэх тодотголтой хэрэгтэй холбоотойгоор "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн өмнөх удирдлагууд өөрсдийн ажилчдаа жагсаал, цуглаанд уриалсан. 

Хэрэгт холбогдсон хүмүүс өдөөн турхирах, төрийн тусгай хамгаалалт бүхий объект руу халдах, гудамж замын хөдөлгөөнийг бүслэн хаах, бусдын зорчих эрхийг хязгаарлах, аливаа байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулах нөхцөл байдал жагсаалыг өөр тийш нь хүндрүүлэх хандлагатай байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643028
0 эможи

keyboard_arrow_up