Г.Отгонтамир: Жолооч нарыг торгохоос илүүтэй иргэдийг түргэн шуурхай зорчуулах үүднээс хяналт тавин АЖИЛЛАЖ БАЙНА Г.Отгонтамир: Жолооч нарыг торгохоос илүүтэй иргэдийг түргэн шуурхай зорчуулах үүднээс хяналт тавин АЖИЛЛАЖ БАЙНА
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Г.Отгонтамир: Жолооч нарыг торгохоос илүүтэй иргэдийг түргэн шуурхай зорчуулах үүднээс хяналт тавин АЖИЛЛАЖ БАЙНА

2022 оны 12 сарын 05

Нийслэлд нийтийн тээврийн автобус, зөвшөөрөлтэй такси үйлчилгээ түргэн шуурхай, чөлөөтэй зорчих боломжийг бүрдүүлэх, авто замын ачааллыг зохицуулах, түгжрэлийг бууруулах зорилгоор өнөөдрөөс эхлэн Энхтайваны өргөн чөлөө буюу Офицеруудын ордны аюулгүйн тойргоос Таван шарын автобусны буудал хүртэл цагдаа нар гарч, замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр зөвхөн зөвшөөрсөн тээврийн хэрэгслийг л зорчуулж байгаа юм. 

Ингэхдээ ачаалал ихтэй оргил цагуудад өдөр тутам хөдөлгөөн зохицуулж ажиллаж байгаа цагдаагийн 100 гаруй алба хаагч дээр нэмэлтээр 400 гаруй алба хаагчийг 2 ээлжээр 200 гаруй хяналтын цэгт нэмэлтээр ажиллуулж байна. Энэхүү замын хөдөлгөөн зохицуулалт, ямар үр дүнтэй байгаа талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамираас тодрууллаа.

Тэрээр "Чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээг чөлөөлөх үйл ажиллагааны хүрээнд нийт 327 цэгийг хяналтад авч, 400 гаруй албан хаагч, 44 албаны автомашин, 17 ачигч, чирэгч, мөн 14 авто тээврийн улсын байцаагч ажиллаж байна. Ер нь нэгдүгээр эгнээгээр зорчсон зөвшөөрлийн бус автомашиныг 20 нэгжээр торгодог. Гэвч өнөөдөр торгохоос илүүтэй иргэдийг түргэн шуурхай зорчуулах үүднээс хяналт тавин ажиллаж байна.

Иймд иргэдийг чиглэлийн тээврийн бус хэрэгсэлд зорчихгүй байхыг уриалж байна. Энэхүү үйл ажиллагааны үргэлжлэх хугацаа нь одоогийн байдлаар тодорхойгүй байна" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642989
0 эможи

keyboard_arrow_up