Нэгдүгээр эгнээг чөлөөлөхөд цагдаагийн 400 албан хаагч ДАЙЧЛАГДАЖ БАЙНА Нэгдүгээр эгнээг чөлөөлөхөд цагдаагийн 400 албан хаагч ДАЙЧЛАГДАЖ БАЙНА
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Нэгдүгээр эгнээг чөлөөлөхөд цагдаагийн 400 албан хаагч ДАЙЧЛАГДАЖ БАЙНА

2022 оны 12 сарын 05

Нийслэлд нийтийн тээврийн автобус, зөвшөөрөлтэй такси үйлчилгээ түргэн шуурхай, чөлөөтэй зорчих боломжийг бүрдүүлэх, авто замын ачааллыг зохицуулах, түгжрэлийг бууруулах зорилгоор өнөөдрөөс эхлэн Энхтайваны өргөн чөлөө буюу Офицеруудын ордны аюулгүйн тойргоос Таван шарын автобусны буудал хүртэлх замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр зөвхөн зөвшөөрсөн тээврийн хэрэгслийг л зорчуулахыг Тээврийн цагдаагийн албанаас мэдэгдсэн. Тодруулбал, нийтийн тээврийн үйлчилгээний автобус, троллейбус, тусгай дуут болон гэрэл дохио бүхий шуурхай албаны автомашин, зөвшөөрөлтэй суудлын такси, хүүхдийн автобус, тулгуур эрхтний бэрхшээлтэй хүний таних тэмдэг бүхий автомашинаас бусад тээврийн хэрэгслийг нэгдүгээр эгнээгээр зорчуулахгүй. Ингэхдээ ачаалал ихтэй оргил цагуудад өдөр тутам хөдөлгөөн зохицуулж ажиллаж байгаа цагдаагийн 100 гаруй алба хаагч дээр нэмэлтээр 400 гаруй алба хаагчийг 2 ээлжээр 200 гаруй хяналтын цэгт нэмэлтээр ажиллуулах юм.

Өнөөдөр нийтийн тээврийн үйлчилгээний 105 чиглэлд 19 аж ахуйн нэгжийн 977 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд ажиллаж байна. Нэгдүгээр эгнээг чөлөөлж байгаатай холбоотой өглөөний ачаалалтай 06:30-09:30 цагуудад дундын 23 зогсоолоос нэмэлтээр 52 тээврийн хэрэгсэл, оройны 17:00-19:30 цагуудад дундын 16 зогсоолоос нэмэлтээр 34 тээврийн хэрэгсэл, нийт 86 тээврийн хэрэгсэл богино эргэлтээр нийтийн тээврийн үйлчилгээнд явах юм. Ингээд нийт 1029 тээврийн хэрэгсэл ажиллах аж.

Энэ тухай Монгол Улсын сайд, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар өөрийн цахим хуудастаа "Нийтийн тээврийн үйлчилгээнд түлшээр ажилладаг 826 тээврийн хэрэгсэл нэг өдөрт 134 тн түлш зарцуулж байна. Одоогийн байдлаар түлшний хомсдлоос шалтгаалж үйлчилгээ доголдсон аж ахуйн нэгж байхгүй. Нэгдүгээр эгнээг чөлөөлөх ажлын хүрээнд  "ЗОРЧИГЧИДДОО ХҮЛЭЭГДЭЛГҮЙ ШУУРХАЙ ҮЙЛЧИЛЦГЭЭЕ" аяныг эхлүүлж, зарим аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлагын хүрээнд карт уншигч төхөөрөмжгүй тээврийн хэрэгслүүдийг үйлчилгээнд дайчлан ажиллуулж байна. Мөн шугам замд Автотээврийн хяналтын улсын 16 байцаагч, 144 шалгагч нар хяналт тавин ажиллана. Мөн 22 сургуулийн 22 чиглэлд 22 тээврийн хэрэгсэл ажиллана" хэмээн мэдээлжээ.

Зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд тавих хяналт шалгалтыг эрчимжүүлснээр нийтийн тээрийн автобус, зөвшөөрөлтэй такси үйлчилгээ түргэн шуурхай, чөлөөтэй зорчих боломжийг нээх бөгөөд иргэдийг_автомашинаасаа_татгалзах, зорьсон газартаа цаг хугацааны хувьд хурдан_очих нөхцөл бүрдэж, түгжрэлд саатаж зогсоход алдаж байгаа цагаа_хэмнэх зэрэг бусад эерэг байдал үүснэ гэж тооцож байна.

Иймд иргэн та Энхтайваны өргөн чөлөөнд нэгдүгээр эгнээгээр чиглэлийн тээврийн хэрэгсэл болох автобусны хөдөлгөөнд саад болж зорчихгүй байхыг зөвлөж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
642982
1 эможи

Зочин
2022-12-05 12:00
өчигдөр орой автобусаар яармагаас хотын төв хүртэл явж ирсэн, хурдан ирсэн шүү
keyboard_arrow_up