Баянхошуу, Хайлаастад агаарын чанар “БОХИРДОЛТОЙ” түвшинд хүрлээ, Д.Сумъяабазар аа
Өвөл болж, Улаанбаатарын амин асуудал болох утаа “үнэртэж” эхэллээ. Шахмал түлшний чанар муудсан уу, хотын дарга анхаарахгүй байна уу, ямартай ч энэ жил илүү их утаатай байна гэж үзэж буйгаа олон нийт ярих болоод буй.
Засгийн газрын шийдвэрээр түүхий нүүрснээс татгалзаж, шахмал түлшний хэрэглээг нэвтрүүлсэн эхний жил утаа багсаад байсан. Гэтэл Д.Сумъяабазар хотын дарга болсноос хойг ид галлагааны цагаар хот сааралтсан утаан мананд хучигдах боллоо. Агаарын бохирдлыг бууруулахаар төрийн албан хаагчид гэр хороололд “эргүүлд” гарч байсан цаг саяхан. Гэтэл өнөөдөр эргүүл ч үгүй, хяналт ч үгүй болж эхэлж байна хотын дарга Д.Сумъяабазар аа...
Тухайлбал, 2022 оны арваннэгдүгээр сарын 21-27-ны өдрүүдийн Улаанбаатар хотын агаарын чанарыг өмнөх оны мөн үетэй харьцуулсан үзүүлэлтээс харахад, агаарын чанар 13 дугаар хороолол, Амгалан, Зайсан, Мишээл экспо, Ургах наран хороолол орчим “Цэвэр” болон “Хэвийн” байсан бол Баянхошуу, Хайлааст орчим “Бохирдолтой” түвшинд хүрснийг ҮСХ-ноос Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлэлд үндэслэн, инфографик хэлбэрээр хүргэлээ.








