МЭЕГ : Онол үйлдвэрлэлийн бага хурлыг 16 дахь жилдээ ЗОХИОН БАЙГУУЛЖ байна МЭЕГ : Онол үйлдвэрлэлийн бага хурлыг 16 дахь жилдээ ЗОХИОН БАЙГУУЛЖ байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

МЭЕГ : Онол үйлдвэрлэлийн бага хурлыг 16 дахь жилдээ ЗОХИОН БАЙГУУЛЖ байна

2022 оны 11 сарын 16

Arslan.mn

Мал Эмнэлгийн Ерөнхий газраас Мал, амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүйн үзүүлэлт болон гоц халдварт, халдварт өвчний онош тогтооход хэрэглэж байгаа аргазүйг хуваалцах, үр дүнг шийдвэр гаргах түвшний холбогдох байгуулагуудад түгээх зорилгоор Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораториос “Оношлох эрдэм дэвшилтэт арга” онол үйлдвэрлэлийн бага хурлыг жил бүр зохион байгуулдаг. 

Онол үйлдвэрлэлийн бага хуралд 16 аймаг, нийслэлийн 90 гаруй мэргэжилтэн, эрдэмтэд оролцож уламжлал ёсоор судлаачдын илтгэлийг хэлэлцэж,  илтгэх ур чадвар, сэдвийн агуулга, ач холбогдол зэргийг харгалзан 3 шилдэг илтгэлчийг шалгаруулан урамшууллаа. 

Arslan.mn

Монгол Улсын Засгийн газрын 275-р тогтоолоор УМЭАЦТЛ-ийн малын гоц халдварт өвчнийг орчин үеийн ийлдэс судлал, молекул төвшний аргаар оношлох лабораторийг 2002 оны 11 дүгээр сард байгуулсан бөгөөд  энэ жил Мал, амьтны гоц халдварт өвчний оношлогоо, тандалтын лабораторийн үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойн тохиож байгаагаараа онцлогтой юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642905
0 эможи

keyboard_arrow_up